Жанет Эванс
Жанет Элизабет Эванс (Англи: Janet Elizabeth Evans, 1971 оны 8 сарын 28-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын усанд сэлэгч юм.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Намтар
засварлахКалифорни муж улсын Пласентиад төрсөн Эванс багаасаа усанд сэлэлтээр хичээллэж, 11-тэйдээ л насныхаа ангилалд улсын дээд амжилт тогтоож байв. Тэрээр Эль Дорадо ахлах сургууль болон Өмнөд Калифорнийн Их Сургууль дүүргэжээ.
Эванс 1989 онд АНУ-ын сонирхогчийн спортын шилдэг тамирчинд олгодог Жеймс Салливаны шагналын эзэн болсон. Мөн Свимминг Ворлд сэтгүүл түүнийг 1987, 1989, 1990 оны дэлхийн шилдэг эмэгтэй усанд сэлэгчээр нэрлэж байв.
Амжилт
засварлахЖанет 1987 онд 15-хан насандаа 400, 800, 1500 метрийн зайн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмших болсон байлаа. 1988 онд Сөүлийн олимпоос 3 алтан медаль хүртсэн. Тэр үед 400 метрийн зайд тогтоосон дэлхийн дээд амжилт нь 2006 он хүртэл эвдэгдээгүй юм. 800, 1500 метрийн зайн дээд амжилт нь ч 20 жил хадгалагдсан билээ.
Эванс 400, 800 метрийн чөлөөт сэлэлтээр АНУ-ын 12 удаагийн аварга болжээ. Тэрээр Барселоны олимпоос 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн бөгөөд спортын замнал нь Атлантын олимпоор дууссан юм. Атлантад тэр медаль хүртэж чадаагүй ч нээлтийн ёслолын үеэр олимпын бамбарыг барьж гүйн, бамбарыг асаасан Мухаммад Алид дамжуулсан билээ.