Жамцын Бор
Жамцын Бор нь Булган аймгийн Орхон сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.
Амжилт Засварлах
Улсын наадмын дэвжээнд Засварлах
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1983 | АХ-ын 62 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав, улсын арслан М.Мөнгөнөөр зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. | 512 |
1984 | АХ-ын 63 жилийн ойн баяр наадамд улсын заан З.Дүвчингээр тав, улсын аварга О.Балжиннямаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |
2004 | Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. | N/A |
Цэргийн наадмын дэвжээнд Засварлах
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1980 | Бүх цэргийн баяр наадамд долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн. | 128 |
Аймгийн наадмын дэвжээнд Засварлах
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1986 | Дорнод аймгийн баяр наадамд улсын начин М.Чимэддоржоор долоо даван түрүүлсэн. | 128 |
1987 | Дорнод аймгийн баяр наадамд аймгийн арслан Ч.Болдоор долоо даван түрүүлсэн. | 128 |
1988 | Дорнод аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Д.Ганхуягт өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
1989 | Дорнод аймгийн баяр наадамд улсын начин М.Чимэддоржоор долоо даван түрүүлсэн. | 128 |
1991 | Дорнод аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Батжаргалаар долоо даван түрүүлсэн. | 128 |
1993 | Дорнод аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Хатанбүүвэйгээр долоо даван түрүүлсэн. | 128 |
1994 | Дорнод аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Хатанбүүвэйгээр долоо даван түрүүлсэн. | 128 |