Жамсрангийн Урангуа

Хэрээд овогт Жамсрангийн Урангуа (1960 онд Улаанбаатар хотод төрсөн) - Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор, Монголын шинэ түүхийн өргөн хүрээний асуудал судлаач эрдэмтэн. Тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамсрангийн охин юм.

Боловсрол

засварлах
  • 1968-1978 онд нийслэл Улаанбаатар хотын 23-р дунд сургууль төгссөн.
  • 1982 онд МУИС-ийг “Түүхч, түүхийн багш” мэргэжлээр төгссөн.
  • 1995 онд “ХХ зууны эхэн үеийн Ар Монгол дахь шинэтгэл” сэдвээр доктор (Ph.D.) хамгаалсан.
  • 2006 онд ”ХХ зууны эхэн үеийн Монгол Улс (1911-1919 он)” сэдвээр Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D.) хамгаалсан.

Эрхэлж байсан ажил

засварлах
  • 1982 -1983 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд дагалдан багш
  • 1983-1993 онд МУИС, НУФ, Түүхийн тэнхимд багш
  • 1993-2004 онд МУИС, Түүхийн тэнхимд ахлах багш
  • 2004- 2006 МУИС, Түүхийн тэнхимд дэд профессор
  • 2006 оноос МУИС, Түүхийн тэнхимд профессор
  • 2013 оноос МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургууль, Түүхийн тэнхимд профессор багш

Судалгааны чиглэл

засварлах
  • ХХ зууны эхэн үеийн монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл
  • Олноо өргөгдсөн Монгол улсын нийгэм-эдийн засаг, соёлын хөгжилтийн түүх,
  • XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Орос-Монгол-Хятадын улс төрийн харилцаа
  • Монголын хатад судлал
  • Эх сурвалж судлал, түүх бичлэг, түүхэн хүн ам зүй

Ном, товхимол

засварлах
  1. Урангуа Ж. “XX зууны эхэн үеийн Монгол Улс” -УБ., 2006, (18 хх)
  2. Урангуа Ж. Алтан хан. -УБ., 2007, (3.2 хх)
  3. Урангуа Ж. Монголын тусгаар тогтнолд Хаант Оросын үзүүлсэн хүчин зүйлс. -УБ., 2010, (24,1 хх)
  4. Урангуа Ж. Монгол төрийн соёрхол.(1911-1921) -УБ., 2011, (12,3 xx)
  5. Урангуа Ж. Монгол Улсын бүрэн эрхт байдал, төрийн байгуулалтын асуудал.(1911-1919). -УБ., 2011, (11,6 xx)
  6. Монголын үндэсний хувьсгалын нэвтэрхий толь.Урангуа.Ж, Пунсалдулам.Б, Чулуун.С, -УБ., 2011, (40хх)
  7. Урангуа Ж. ХХ зууны эхэн үеийн Ар Монгол дахь шинэтгэл. -УБ., 1997, /8.2 хх/
  8. Урангуа Ж. Хэргэм зэрэг цол өргөмжлөхүй. -УБ.,  /7.0 хх./
  9. Урангуа Ж. “ XX зууны эхэн үеийн Монгол Улс” -УБ., 2006, (18 хх)
  10. Урангуа Ж. Алтан хан. -УБ., 2007, (3.2 хх)
  11. Ж.Урангуа нар. Монгол Улсын тусгаар тогтнол ба Хаант Орос улс. -УБ., 2008, /11хх/
  12. Д.Энхцэцэг, Ж.Урангуа. Ухаант хатан Сорхогтани бэхи. УБ., 2011
  13. Ж.Урангуа, Д.Энхцэцэг. Монгол хатад. УБ., 2000
  14. Монголч эрдэмтэдийн бичиг захидлууд. УБ., 2021.

Хамтын бүтээлүүд

засварлах
  1. Урангуа Ж., Чимидцэрэн Э., Дэмбэрэл С. БНМАУ-ын түүхийн зарим нэр томъёо, он цагийн тайлбар толь. -УБ., 1991, (14.4 хх)
  2. Урангуа Ж., Жамсран Л., Дэмбэрэл С. Монголын түүхийн бага нэвтэрхий толь 5 боть. Нэгдүгээр дэвтэр. -УБ., 1998, (15.4 хх)
  3. Хоёрдугаар дэвтэр. -УБ., 2000, (17.1 хх)
  4. Гуравдугаар дэвтэр. -УБ., 2002, (17.6 хх)
  5. Дөрөвдүгээр дэвтэр. -УБ., 2005, (18.0 хх)
  6. Тавдугаар дэвтэр -УБ., 2009, (12 хх)
  7. Урангуа Ж., Энхцэцэг Д. ”Монгол хатад” -УБ., 2000, (8.5 хх)
  8. Урангуа Ж., Баярсайхан Б. Жинхэнэ дагаж явах хууль дүрэм (1913-1918).Эх бичгийн судалгаа. -УБ., 2004, (26.3 xx)
  9. Урангуа Ж, З.Энхтайван нар Б. Буянчуулган, Дэндэв Л. “Манжаас Монголыг эзэрхийлсэн үеийг илэрхийлсэн хэрэглэгдэхүүн”номыг кирил үсэгнээ хөрвүүлсэн. -УБ., 2007. (10.5 х.х)
  10. “ХХ зууны Монголын түүх бичлэг, түүхийн судалгаа”. хамтын бүтээл.3 бүлэг / -УБ., 2009, (43 хх)
  11. “Монголын түүхийн хураангуй хэрэглүүн” 10 дэвтэр. Ү цувралд 1-р бүлэг. “Монголын тусгаар тогтнолын төлөөний тэмцлийн эхлэл” сэдвийн 3, 4, 5, 6-р зүйлүүд. -УБ., 1996.
  12. “Монгол Улсын түүх” сурах бичиг. Х бүлэг, 2-р зүйл, “Байлдан дагуулал ба гадаад бодлого”.(Ж.Болдбаатарын хамт). -УБ., 1999.
  13. “Монгол Улсын түүх” сурах бичиг. Х бүлэг, 3-р зүйл. “Монголчуудын олон улсын харилцаа, төрийн гадаад бодлого” -УБ., 1999, -УБ.,2006
  14. “Нийгэм-эдийн засгийн формацын онол, түүхэн материализмаас плюрализмд”.-“Түүхийн судалгааны онол-арга зүйн асуудал” эмхтгэл. -УБ., 1999.
  15. “Дэлхийн түүх” I боть. Нэгдүгээр бүлэг; Он цагийн хэлхээс; II боть IX бүлгийн 1, 2, 3, 4-р зүйл, 6-р хэсэг, Он цагийн хэлхээс /Соросын сангийн захиалгат бүтээл/ I боть.-УБ., 2002; II боть. -УБ., 2003.
  16. “Хэмжил зүйн ухааны үүсэл хөгжил”. –“Түүхийн хавсрага ухаан” гарын авлага. -УБ., 2003

Гавьяа шагнал

засварлах
  • 2002 он- Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу Алтан медаль
  • 2003 он- Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол
  • 2003 он- Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч
  • 2006 он- Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой медаль
  • 2007 он- Алтан гадас одон
  • 2010 он- Боловсролын тэргүүний ажилтан цол
  • 2011 он- Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2011 он- Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн медаль (Хууль зүй, Дотоод хэргийн яамны)
  • 2012 он- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2017 он- Шинжлэх ухааны гавьяат ажилтан