Жамсрангийн Бямбасүрэн
Жамсрангийн Бямбасүрэн (1976 онд Улаанбаатар хотод төрсөн) Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал, Элчин сайд.
Намтар
засварлах- 1994-1998 онд Цэргийн их сургуулийн /хуучнаар/ Хилийн цэргийн дээд сургууль,
- 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи,
- 2009 онд мөн академийн дээд курс,
- 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.
Ажилласан байдал
засварлах- 1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
- 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
- 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
- 2004.07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
- 2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга,
- 2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
- 2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
- 2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
- 2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
- 2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
- 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
- 2016 оны 7 дугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
- 2019 оны 5 сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга,
- 2020 оны 1-р сараас Хил хамгаалах ерөнхий газрын дарга,
- 2021 оны 12-р сараас Монгол Улсаас Лаос улсад суугаа Элчин сайд.