Жамсрангийн Бямбадорж
Жамсрангийн Бямбадорж (1954 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн-)- Монгол улсын төрийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга байсан.
Намтар
засварлахТэрээр малчин Жамсрангийн 9 хүүхдийн ууган хүү болж 1954 онд төржээ.
Төгссөн сургууль, мэргэжил:
1972 онд Ховд аймгийн дунд сургууль
1975 онд Хууль цаазын дунд сургууль
1979-1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн орос хэлний бэлтгэлд сурсан.
1985 онд ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1975-1979 он Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч,
1985-1990 он МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш,
1990-1992.01.25 Ардын Их Хурлын дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академид багш,
1992 он Монгол Улсын Бага Хурлын гишүүн,
1992-1996 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
1996-2000 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2000-2004 он Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2000-2004.07сар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, МАХН-ын бүлгийн ахлагч,
2004.09.28-аас Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн,
2005-2010 он Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга,
2010-2020 он Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдон ажиллаж байсан.