Жамбалын Хатанбаатар

Жамбалын Хатанбаатар (1958 онд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн) -Анагаах ухааны доктор, профессор, 1999 онд Хүний гавьяат эмч, 2009 онд Ардын эмч цол хүртсэн.

1978 онд Ангаах ухааны дунд сургууль, Анагаах ухааны дээд сургуулийг 1987 онд тус тус төгссөн.

1987-1989 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний улсын төв Клиникийн эрхлэгч.

1989-1996 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн ерөнхий захирал.

1991 онд Их Британий Стентоны сургуулийн англи хэлний курс.

1997-2000 онд Нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх.

2001 онд БНЭУ-ын Бомбей хот дахь Олон улсын оюун санааны хөгжлийн академи төгссөн.

2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын Нийгмийн бодлогын зөвлөх.

2003 онд Сингапурын Төрийн удирдлагын академи төгссөн.

2004-2006 онд Байгаль орны сайдын зөвлөх.

2007 оноос Монголын үндэсний допингын эсрэг байгууллагын Ерөнхийлөгч.