Жайнизм

(Жайна-с чиглүүлэгдэв)

Жайнизм шашин МЭӨ 550 оны үед Дорнод Энэтхэгт Буддизмын дотор хөгжиж гарсан бөгөөд Хиндуизмаас түүхэн улбаатай.

Шашин болоод филисофийн жайнизм сургаалийн үндэс нь орчлон ертөнцөөс тасарч аливаа амьд биетэд муу зүйл учруулахгүй байхыг сургадаг байна. Жайнийн лам нар самбай авч явдаг нь ус уухдаа заавал шүүж ууддаг ба санамсаргүйгээр амьд биет ууж магадгүй гэж тэр гэнэ. Мөн жижиг шүүр барьж явдаг ба урдах замаа шүүрдэж явдаг ба өчүүхэн жижиг амьтдыг гишгэхээс болгоомжилж байгаа гэнэ. Өдгөө Энэтхэг болоод дэлхий даяар 8 сая жайнийн үзэлтнүүд амьдардаг юм байна.

Жайнизм Хиндүгийн хойд нас, үйлийн үрийн (шийтгэл), ахимса, эс хүчирхийллийг чухалчлах үзэл санааг хүлээн зөвшөөрсөн билээ. Дагагсад нь бас даяанч амьдралаар бясалгаж байв. Үүнээс гадна, жейнизм хиндуизмаас ялгагдсан нь үүнийг бишрэн дагагч нар хорвоо ертөнц эхлэл төгсгөлгүй мөнхөд оршиж байдаг гэж итгэж байсных юм. Жейнизмд сэтгэл, биеийн уян хатан хүлээс гэж тооцогддог ба бяцхан шоргоолжийг бас оруулаад ямар ч хэлбэрт орох чадвартай, шашин хүслийг мөнхрөлийн төгсгөлгүй хүч, мэдлэгийг агуулдаг гэж номлодог. Төгсгөлгүй мэдлэг сэтгэлийг хүний хэлбэрт дахин төрөх боломж олгож, энэ нь үхэх төрөхийн хүрднээс чөлөөлөгдөх бололцоог олгоно. Дээр нь сүйтгэгч үйлийн үр (шийтгэл) сэтгэлд үйлчлэл үзүүлдэг гэж тооцогддог, харин сүйтгэгч бус үйлийн үр физик биенд нөлөөлнө. Сөрөг үйлийн үрээс чөлөөлөгдсөнөөр сэтгэл “төгс тогтнолд” буцан ирдэг бөгөөд үүнийг бас бурханлиг гэж заншсан. Жайнүүд шашны баяр ариун гэгээн өдрүүдээр мацаг барих нь нийтлэг байв. Жайнизмд Хиндугийн адил кастын системийг эрхэмлэн, нийгмийн нэг давхрагаас нөгөө рүү шилжихийг хатуу хориглон эсэргүүцэж цаашилбал анги давхрагын харилцаа холбоог ч үгүйсгэдэг байв. Зөрчсөн хүнийг гадуурхан дээрэлхэж , гэр бүлээр нь жигшин зэвүүцэж, хамгийн бохир, заваан гэсэн аждуудыг хийлгэдэг. Жайнизм- хүний дотоод ертөнц, оюун санааны хөгжилд маш том үүрэг гүйцэтгэдэг. Жайнүүд орчлон ертөнцийн арчилгаа тордолтыг (амьд) бурхан хариуцдаг гэдэгт итгэдэггүй. Хорвоо, ертөнц бол байгалийн хуулийр хувирч өөрчлөгддөг хэмээн үздэг байна. Жайнүүд нь амьдарч буй газраасаа (дэлхийгээс) өөр нэг хорвоо ертөнц байдаг гэдэгт итгэдэг. Жайнизм нь юмс үзэгдлийн талаар өргөн цар хүрээтэй авч үздэг байна. Энэ нь хүн төрөлхтөнд дэлхий дээр оршин тогтнож буй бүх юмс үзэгдлийг хүндэтгэх бөгөөд үндсэн таван гол зарчмыг баримталдаг байна. Жайнүүд гэгээрээлд хүрэх хамгийн гол зам нь ЧӨЛӨӨЛӨЛТ гэж үздэг байна. Үүнийг “МАХАВРАТИЯ” гэж нэрлэдэг. Үүний утга нь гайхамшигт сахил санваар юм. Үүнд:

  • АХИМСА (хүчирхийллийн эсрэг) - хүчирхийллийн аргыг хэрэглэхээс татгалзах учир нь хүмүүст гай зовлон дагуулахгүй гэж үздэг байна. Энэ нь сахил санваарын суурь нь болж өгдөг юм. Энэ нь дотроо санаатай ба санаатай бус гэмт хэрэг хамгийн бага хийсэн, санаатай бус гэмт хэрэг нь зарим тохиолдолд хийхээс өөр аргагүй байдалд байсан байж болно. Энэ нь ихэнхдээ бусдад хүндэтгэл үзүүлэх гэж хэлж болно.
  • САТАЯ (зөв шударга байдал) – хүнд худал хэлэх нь бас нүгэлд тооцдог байсан. Хэрвээ үнэн нь хүмүүсийн зэвүүцэл, уур хилэнг авчрах аваас чимээгүй байх нь хамаагүй дээр байдаг гэж үздэг.
  • АТЕЯА (хулгайн гэмт хэрэггүй) – хүний дуртайяа бэлэглээгүй юу ч байсан татгалзах хэрэгтэй гэж сургадаг ажээ. Жейнизмд хүн бүр өөрийн хийсний хирээрээ хүртдэг гэж сургадаг бөгөөд хүний юманд зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Мөн жейнизмд хүн өөрийнхөө ариун нандин хөдөлмөрөөр өөртөө баялаг бүтээх ёстой гэж үздэг. Баячуудаас болон хөрөнгөтнүүдээс эд зүйлс хулгайлах үйлдлийн ямар нэг арга байсан ч үүнд орно.

Хуулийн зарим нэг удирдамжийн хэсгээс:

    • Ажил, хөдөлмөрийн төлөө өгч буй цалин, пүнлүү заавал шудрага аргаар олсон байх шаардлагатай
    • Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр юмыг нь зөвшөөрөлгүй хэзээ ч авч болохгүй.
    • Энд тэнд үлдсэн болон хэн нэгний үлдээсэн эсвэл мартаад орхисон зүйлийг авч болохгүй.
  • БРАХМАЧАРЪЯ (ганц бие амьдрал) – хүлцэнгүй тэвчээртэйгээр мэдрэхүйгээ удирдах. Үүний гол зорилго нь өөрийнхөө хүсэл сонирхлыг ялан дийлэх бөгөөд хүлцэнгүй хүлээцтэй байх явдал юм. Энэ сургаальд даган мөрдөгчид нь эхнэр эсвэл нөхрөөсөө өөр хүнтэй харилцаанд орж болохгүй гэж сургадаг.
  • АПАРИПРАХА (хөрөнгө мөнгөгүй) хүмүүсээс хувийн хөрөнгө болон эд хөрөнгийн шуналыг арилгах сургааль юм. Амьдрал дээр бүх зүйл яг нэгэн хэвийн үргэлжилдэггүй, байнга хувьсан хувирч өөрчлөгддөж байдаг. Өнөөдөр хэн нэгэнд байсан эд хөрөнгө, ирээдүйд өөр хэн нэгний гарт орж болдог. Итгэгч нар нь өөрсдөдөө сайхан амьдралын урам хайрладаг байна.

Жейнүүд гариг ертөнц ба байгалийн хууль нь төгсгөлгүйгээр мөнхөд урт удаан үргэлжилдэг гэж үздэг байна. Жейнизм нь бие хүн болгон өөр өөрийн гэсэн авъяас билиг, ур ухаан, сүр хүч, чадалтай байдаг гэж сургадаг.

  • Амьтай бүхэн сүнстэй байдаг
  • Сүнс болгон үхэшгүй мөнхийн байдлаараа бурхантай холбоотой
  • Тиймээс хувь хүн бүр бусдад саад тотгор учруулж болохгүй бөгөөд энэ ертөнц дээр амьдарч буй бүхий л зүйлд эелдэг сайхан хандах ёстой
  • Сүнснүүд өөр өөрсдийнхөө амьдралыг бий болгодог байна.
  • Сүнс кармагаас чөлөөлөгдөх үед чөлөөтэй, тэнгэр огторгуйн сүнс болон хувирдаг

Ихэнх Жайнүүд онцгой үед эмчилгээний өлсгөлөнгөө хийдэг байна. Жишээ нь: Жилд гурван удаа тохиодог Парва /Парюшана/ гэдэг баяраар мөн ариун өдрүүр гэгдэх сар бүрийн найман, арван лөрөвний өдрүүдэд энэхүү үйлээ хйидэг. Парюшана бол борооны улирлын хамгийн нэр алдартай баяр ёслол юм. Ихэнх хүмүүс Парюшанагын үеэр эмчилгээний өлсгөлөнгөө хийдэг.Яагаад гэвэл тэр үед Раху ба Кетү гэсэн хоёр гариг өмнөхөөсөө харьцангуй тайван болж хүмүүсд гэмээ цайруулах, гэмээ ухаарах зэрэгт тусалдаг гэж боддог. Эмчилгээний өлсгөлөн нь Жайнүүдийг биеэ удирдах, өөрийгөө хянах үйлд дэмжлжг үзүүлдэг юм. Энэхүү шүтлэгийн зан үйл нь хүнийг үхэх хүртэл ариун өлсгөлөнгийн үйл хийлгэдэг ба үүнийг салекана гэдэг. Иннгэснээр хүн нас нөгчихдөө ямар нэг муу шуналгүй, сүр хүч сайхан зан чанартай болох ба сөрөг муу үйлдэлүүдээ орхин хаях юм. Хэрвээ хэн нэгэн удахгүй үхэхээ мэдсэн бол бүх үйлээ гүйцээгээд ууж идэхээ бүрэн завсарладаг байна. Ингэж насан өөд болохыг Сантара /Самаади/ гэнэ. Ражастанд нэгэн хуульч Ражастаны дээд шүүхэд сантара бол хууль бус хэмээн зарла гэж өргдөл гаргасан байна. Гэвч Жайнүүд хүн энэ дэлхийд хйих зүйлээ дуусгаад одоо орхих цаг нь болж байна гэдэг нь Сантарагын шударга зан үйл гэдэгт итгэсэн хэвээр байлаа. Эмчилгээний өлсгөлөнг хэрхэн үйлдэх талаар Эмчилгээний өлсгөлөн үйлдэж буй хүн юу ч идэж болохгүй ба зөвхөн буцалсан ус л ууж болдог. Энэ буцалсан ус нь дор хаяж хорин минут буцалсан байх ёстой бөгөөд доторх муу нянгаа устгаж, тухайн хүний биед буй муу нянгуудыг багасгах үүрэгтэй байдаг. Буцлаагүй усыг сачет, буцалсан усыг ачет гэх бөгөөд сачет нь удаан буцалсны эцэст ачет болдог. Буцалсан усыг зөвхөн таван цаг байлгах ёстой. Тиймээс таван цаг болохоос нь өмнө дахин нэг удаа доод тал нь хорин минут буцалгах шаардлагатай ба энэ нь эмчилгээний өлсгөлөн хийж байгаа хүнд тохирох ёстой байдаг. Эмчилгээний өлсгөлөн нь дараах хэдэн үетэй. Эхний үе: Энэхүү өлсгөлөнг үйлдэх гэж буй хүн дараа өдрийн нар мандсаны дараа дөчин найман минут хүртэл, нар жаргасны дараа дөчин найман минут болтол юу ч идэж уухгүй гэсэн нэг ёсны тангараг өргөж сахил хүртдэг. Хоол хүнс идэх: Тухайн хүн өлсгөлөн үйлдэж буй өдрөө юу ч идэж уух ёсгүй байдаг хэдий ч дараа өдрийн нар мандсанаас дөчин найман минутын дараа, нар жаргахаас дөчин найман минутын өмнө зөвхөн буцалсан ус ууж болдог. Өлсгөлөнгийн төгсгөлийн үе: Тухайн хүн эмчилгээний өлсгөлөн үйлдсэнээс хойш маргаашийн нар мандсанаас дөчин найман минутын дараа ба /Наукаарси, Порси, Саад Порси, Паримуди/ эдгээрээс сахил хүртсэний дараа өлсгөлөнгөө дуусгаж болдог байна. Зарим нэг эмчилгээний өлсгөлөнгүүд жишээ нь Чаувихар Упвас, Чаувихар Чат, Чаувихар Атам, Чаувихар Атай зэрэг нь өлсгөлөнгийн үлйийн үеэр буцалсан ус ч ууж үл болно гэдэг бөгөөд эхлэл болон төгсгөл нь дээр дурдсантай ижил байдаг. Эмчилгээний өлсгөлөнгийн төрлүүд

  1. Мааскшаман: Энэ төрлийн эмчилгээний өлсгөлөн хийж байгаа хүн гучин өдрийн турш юу ч идэж болохгүй юм.
  2. Атай: Энэ төрлийн эмчилгээний өлсгөлөн хийж байгаа хүн найман өдрийн турш юу ч иддэггүй. Ер нь найм дахь өдрөө сүм, дугантай холбогдсон үйлийнхээ амжилтыг тэмдэглэдэг. Ес дэхь өдрөө өлсгөлөнгөө зогсоогоод түүний хамаатан, найз нар нь ирж өглөөний цай уухад нь туслан идэж уух юм авчирна.
  3. Тэла / Атам: Энэ төрлийн өлсгөлөн хийж буй хүн гурван өдрийн турш юм иддэггүй.
  4. Чатт: Энэ төрлийн эмчилгээний өлсгөлөн хийн үйлдэж буй хүн хоёр өдрийн турш юу ч иддэггүй.
  5. Упвас: Энэ төрлийн эмчилгээний өлсгөлөн хийж байгаа хүн бүтэн нэг өдрийн турш юу ч иддэггүй байна.
  6. Чаувихар Упвас: Энэ төрлийн эмчилгээний өлсгөлөн хийж байгаа хүн нэг өдрийн турш юу ч иддэггүй бөгөөд мөн юу ч уудаггүй байна.
  7. Варшитап: Энэ төрлийн өлсгөлөн нь маш өндөр түвшний чадвар, тэсвэр тэвчээр, сахилга бат шаардсан эмчилгээний өлсгөлөн юм. Энэ нь Ризап эзний дөрвөн зуун өдөр юу ч идэж уудаггүй түүхээс гаралтай.
  8. Аяамбил: Энэхүү эмчилгээний өлсгөлөн хийж буй хүн өдөрт хоёр удаа нэг ижил төрлийн хоол иддэг. Ногоон хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, тос мөн давс хэрэглэдэггүй. Ихэнхдээ энэ төрлийн өлсгөлөн нь есөн өдөр явагддаг ба Аяамбил Олэ гэдэг нэртэй. Энэ нь гурваас дөрвөн сард, арваас арван нэгэн сард буюу жилд хоёр удаа явагддаг.
  9. Экасхана: Энэ төрлийн эмчилгээний өлсгөлөн хйиж буй хүн өдөрт нэг л удаа өдрийн хоол идэх ёстой. Мөн хоолоо идэж байхдаа тэрээр шалан дээр суусан байх хэрэгтэй бөгөөд таваг нь өндөр газар байх ёстой. Хэрэв хоолоо идэж эхэлсэн бол дуустал нь юугаа ч хөдөлгөж болохгүй зөвхөн таваг болон халбага л хөдөлж болдог байна. Мөн бүх төрлийн өлсгөлөнд нар жаргасны дараа ус ууж болдог байна.
  10. Бэяашнаа: Энэ эмчилгээний өлсгөлөн хийж байгаа хүн өдөрт хоёр удаа оройн, өдрийн хоол иднэ.
  11. Уунодри тап: Энэ төрлийн өлсгөлөн нь өдөрт гурван удаа хоол иддэг боловч тэр хүн хүссэн зүйлээ идэхгүй бөгөөд маш бага хэмжээгээр идэх ёстой байдаг байна.

 Эмчилгээний өлсгөлөн гэдэг нь монголоор мацаг барих гэсэн утгатай юм. Өдөр бүр ихэнх Жейнүүд мөргөл үйлдээд тэдний гол залбирал болох Навакар Мантраг хэлдэг. Навакар Мантра нь Жейнизмийн үндсэн залбирал бөгөөд өдрийн хэзээд ч хэлж болно. Энэхүү залбиралд хүн төрөлхтний итгэл найдвар, дахин төрөх мөнхийн амьдрал, оюун ухааны удирдагчид, багш нар зэрэг зүйлүүдийг хэлж даатган залбирдаг байна. Жейнүүд хоорондоо мэндлэхдээ *намо намаха* гэдэг бөгөөд үүгээрээ бие биедээ урам, адис, аз жаргал, эрх чөлөөг мэдрүүлдэг. Энэхүү залбирал нь хэзээ ч эд юмс гуйдаггүй. Үндсэн хоёр төрлийн залбирал байдаг. - Дравя Пужа /Билэг тэмдгийн ба эд юмсын/ - Бхав Пужа /Дотоод сэтгэлийн, бодлын/ Дравя Пужа нь зөвхөн билэг тэмдгийн чанартай бөгөөд ямар нэгэн эд зүйлсээс ашиг хонжоо гуйх, мөнгө гуйх үйл юм. Бхав Пужа нь дотоод сэтгэлийн гүнээсээ гуйх ёстой залбирал юм. Зарим үед мөн залбирал үйлдэлгүй ариун ном уншин, юм тунгаан бодох уламжлал хүртэл Жайнизмд байдаг. Залбиралын үеийн бэлтгэл

  • Биеэ цэвэрлэх/угаах/: Залбирагчийн өмнө ванн байх хэрэгтэй. Цэвэр бие нь тухайн хүний оюун санааг залбирал үйлдэхэд бэлгэж өгдөг. Бөгжтэй хуруунд тод өнгийн ямар нэгэн зүйл наах ба духанд нь тос түрхдэг. Чихний омог, хүзүү болон бусад биологийн идэвхтэй цэгүүдэд мөн түрхэгдсэн байх ёстой.
  • Хувцас: Маш энгийн, цэвэрхэн угаасан хувцас өмсөнө. Цагаан өнгөтэй бол маш сайн байдаг. Уламжлал ёсоор эрэгтэй хүн оёдолгүй хувцас өмсдөг байна.

Найман төрлийн билэгдлийн залбирал /Ашта Паракари Пужа/

  • Жал Пужа /Ус хэмээх/

Энэхүү залбирал нь амьдрал далайгаас төрнө, тэмцэж амьдрана, тэгээд үхнэ гэдэг. Амьдрал нэг тойргоор тасралтгүй тойрдог. Төрөлт, амьдрал, үхэл бас өвчин зовлон. Энэхүү залбирал нь шударга үнэн, хайр, нигүүлсэнгүй сэтгэлийн төлөөх залбирал юм.

  • Чандан Пужа /мод хэмээх/

Энэ нь зөв мэдлэг өгөх зорилготой. Бусад алсын зүйлүүдээс үнэн бодит зүйл нь хэрхэн өөр гэдгийг зөв ойлголтоор ойлгуулдаг.

  • Пушпа Пужа /Цэцэг хэмээх/

Энэ нь зөв чиглүүлэн удирдах үйл нь цэцгийн анхилуун сайхан үнэр шиг ариун, үзэсгэлэнтэй ба хэзээ ч юу г ялгаварлахгүйбайх гэсэн утгыг баримталдаг.

  • Дийп Пужа /Тосон гэрэл хэмээх/

Тосон гэрэлний маш хурц тод гэрэл, цацраг нь ариун гэгээн ухаан эсвэл хүсэл мөрөөдлийг төлөөлдөг ба үүнийг даган мөрдөгч нь таван гол сахил санваарыг хүртэх хэрэгтэй байдаг байна.

  • Дип Пужа /Утлага хэмээх/

Энэ нь татгалзлыг билэгддэг. Утлагыг асааж байх үед ямар нэгэн анхилан бусдад үнэртдэг. Энэ нь хүнийг ашиг эд зүйлсийн төлөө амьдарч байгааг сануулдаг.

  • Акшат Пужа /Цагаан будаа хэмээх/

Энэ нь сүүлчийн төрөлтийг билэгддэг. Энэхүү залбиралд, тухайн хүн амьдралын эрх чөлөөнд хүрэх хүсэл эрмэлзэл төрүүлдэг.

  • Фал Пужа /Жимс хэмээх/

Энэ нь чөлөөлөлтийг билэгддэг. Үүнийг даган биелүүлэгч нь өөр нэгэн найдлагагүйгээр зөвхөн өөрийн үүргийг гүйцэтгэн биелүүлдэг бөгөөд өрөвдөх сэтгэл, хайр нь эцсийн ганц жимстэй холбогддог гэж ойлгодог.

  • Найведиа Пужа /Чихэр, сахар хэмээх/

Энэхүү залбиралд түүнийг даган мөрдөгч нь ижил дасал болсон муу үйлээ багасгахыг хичээдэг.