Жадамбаагийн Энхбаяр
Жадамбаагийн Энхбаяр (1973 онд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга.
Намтар
засварлах1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд Нидерландын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
- 1992-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,
- 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга,
- 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга,
- 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх,
- 2006-2008 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын дарга,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.
- 2021-2023 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга.
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.