Жадамбаагийн Оргил

Жадамбаагийн Оргил нь Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд тавын даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон. 512
2006 АХ-ын 85 жилийн баяр наадамд улсын начин Ж.Алтансүхээр дөрөв давж тавын даваанд улсын харцага Г.Элбэгт өвдөг шороодсон. 1024
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадмын тавын даваанд улсын заан Ч.Батзоригоор тав даван шөвгөрч "Монгол улсын начин" цол хүртсэн. 512
2012* АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын начин Н.Бүрэнбаатараар дөрөв давж тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон. Наадмын дараа улсын арслан Х.Мөнхбаатарыг сэргээш хэрэглэсэн учир Ж.Оргилыг тав давснаар тооцон "Өсөх идэр" чимэг олгосон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1999 Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан И.Батсайханаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2006 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128
2007 Дорноговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128