Жагбори Анагаах Ухааны Дацанг 1669 онд Төвдийн нийслэл Лхас хотод Бодала ордоны хажуу дахь Жагбори буюу Төмөрт уулын орой дээр Тавдугаар Далай ламын хүсэлтээр Дэсрид Санжайжамц байгуулсан.

1959 оныг хүртэл Төвдийн анагаах ухааны томоохон төвийн нэг байсан. Энэ дацангийн лам Агвааншарав гэдэг маарамба Монголд 1700-аад оны үед ирж Тариатын хүрээний манба дацан г байгуулж байсан гэдэг.

1959 онд Хятадууд Төвдийг эзлэх үеээр нураад дахиж сэргээгүй боловч 1992 онд Жагбори сургуулийн сүүлчийн эмч нарын нэг Төвдийн лам Тогава ринбүчи[1] асан Энэтхэгийн Даржаалин гэдэг газар дахин сэргээн байгуулсан.