Есөн эрүү
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Есөн эрүү- (Nine nine type of tortures) Манж Чин улсаас Монголчууд даган шийтгүүлж байсан мөрдөн байцаах ажиллагааны тогтолцоо нэгэн хэсэг болох эрүү шүүлтийн хэлбэр юм. Хүн "Есөн эрүү"-г давж чадваас ял хэлтэрдэг байжээ.
1. Туйван (нарийн торлог модоор жанчих)
2. Цавчирга (хонго гуяны хэсэгт элжлэн 1-50 удаа банздах)
3. Шаахайдах (хацрыг үрж, шувтрах маягаар шаахайгаар жанчих)
4. Хулсан хадаас (хумсны завсар хулсан хадаас хийж шаах)
5. Сараалж (ирмэгтэй мод буюу сайр чулуун дээр сөгдүүлж, тахимаар урт мод шургуул хоёр үзүүр тал дээр нь хүн гишгэнэ)
6. Дүүжин (хэрэгтнийг 7-9 туйпуун дээр зогсоож хоёр гарын эрхий хуруунаас уяагаар модноос дүүжлэн доод зогсож буй туйпууг нэг нэгээр сугалан авч тарчилгадаг)
7. Хөшүүр буюу хонгор азарга (4 мөчийг сугалах аргагүй хүлж цоожлоод суух босох боломжгүй болгоод нэг шөнө орхих)
8. Төөнүүр (нуруу буюу гуяны зузаан махтай хэсэгт хүж асааж төөнөх)
9. Хавчуур (эрэгтэй бол хөлийг нь, эмэгтэй бол гарыг нь хавчин шийтгэх) гэсэн 9 эрүү шүүлтээс бүрдэж байжээ.
Хүн есөн эрүүг давж чадваас ямар ч хүнд хэрэгтэн боловч ялгүй болдог байжээ. Зарим тохиолдолд "Есөн эрүү"-г дэс дараалан хэрэглэхэд ялтан хэргээ хүлээхгүй бол "тангарагийн эрүү" гэж шүүлтэд оруулдаг байжээ.
Энэхүү "Есөн эрүү" харгис хатуу хууль Манжийн Гадаад монголын төрийг засах явдлын яамны Хууль зүйн бичгийн 25 дугаар дэвтэр байсан ажээ.