Есүй хатан нь Татарын ханлигийн нэгэн овгийн удирдагч Их Чэрэнгийн том охин. Тэрээр 1202 онд Чингис хааны их цэрэг Татарыг байлдан эзлэх үед өөрийн нөхрийн хамт зугтаж байгаад баригдаж, Чингис хаанд хүргэгдэн хааны бага хатан болжээ. Түүнийг хатан болоход түүний охин дүү Есүгэн гол нөлөө үзүүлсэн нь Монголын нууц товчоод үлджээ. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсаа тунхагласны дараа тэрээр Туулын Хар Түнийн орд буюу Ван ханы орд өргөө хавийн нутгийг захирах болсон. Тэр Чингис хааны Тангудын аян дайнд хамт явсан. Гэвч буцаж ирэхдээ Чингис хааны бие доройтож таалал төгсөхөд хамт байжээ.

Есүй хатан нь Чингис хаанаас Зөрчин, Чахур хэмээх 2 хүү, Ючибай гэх нэг охин төрүүлсэн. Хожим түүнийг хэдэн онд нас барсан талаар мэдээлэл байдаггүй.