Елена Николаева
Елена Николаевна Николаева (1966 оны 2 сарын 1-нд Чувашийн Акшикид төрсөн) нь Оросын спорт алхааны тамирчин юм.
| ||||||||||||||||||||||||||||||||||
Төлөөлсөн улс: Нэгдсэн баг | ||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||
Төлөөлсөн улс: Орос | ||||||||||||||||||||||||||||||||||
|
Тэрээр анх 1987 оны дэлхийн АШТ-д ЗХУ-ыг төлөөлөн оролцсон бөгөөд улмаар 1992 оны Барселоны олимпод 10 км-ийн зайд Чэнь Юэлиний ард орж мөнгөн медаль хүртжээ. 4 жилийн дараа 1996 оны Атлантын олимпоос алтан медаль хүртсэн. Уг олимпын дараагаас 10 км-ийн зайн төрөл уралдаан тэмцээнүүдээс хасагдаж, оронд нь 20 км-ийн зайд уралдах болсон бөгөөд хуучнаасаа 2 дахин их замыг туулах төрөлд ч тэр амжилттай зохицон, 2003 оны дэлхийн аварга болжээ.
Эшлэл
засварлах- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Елена Николаева
Үзүүлэлт | ||
---|---|---|
Өмнөх Лариса Рамазанова |
Эмэгтэйчүүдийн 10 км-ийн спорт алхааны дэлхийн дээд амжилтын эзэн 1996 оны 4 сарын 20 – |
Дараах одоо эзэмшиж буй |