Open main menu

Евразийн хүрэн баавгай (Ursus arctos arctos) Евразийн хойд хэсгээр тархсан, хүрэн баавгайн (Ursus arctos), нэг дэд зүйл. Энэ дэд зүйлийг "ердийн хүрэн баавгай" гэх нь бий.

Евразийн хүрэн баавгай
Brown bear (Ursus arctos arctos) running.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn2.3 LC.svg
Ховордоогүй [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Хүрэн баавгай
Дэд зүйл: Евразийн хүрэн баавгай
Латин нэр
Ursus arctos arctos
Линней, 1758

ТодорхойлолтЗасварлах

 
Евразийн хүрэн баавгай

Евразийн хүрэн баавгай хүрэн үстэй бөгөөд үс нь шар хүрнээс бараан хүрэн, улаан хүрэн, зарим үед бараг хар шахуу болж өөрчлөгдөнө. Үсний өтгөн янз бүр, 10 см хүртэл ургаж болно. Толгойн хэлбэр нэлээд дугуй, харьцангуй жижиг бөгөөд дугуй чихтэй, өргөн гавалтай, 42 шүдтэй. Ясны бүтэц бахим, том тавхайтай. Биеийн жин амьдрах орчин, жилийн улирлаас хамааран өөр өөр байна. Маахай (нас бие гүйцсэн эрэгчин баавгай) дунджаар 135–205 кг, эвш (нас бие гүйцсэн эмэгчин баавгай) 90–150 кг. Бүртгэгдсэн хамгийн том Евразийн хүрэн баавгай 481 кг жинтэй, бараг 2.5 м урт биетэй байв.[2]

Уралын нуруунаас зүүн тийшээ тархсан баавгай нэлээд тоддуу, илүү улаавтар зүстэй байдаг. Азийн баавгай нь Европынхыг бодвол илүү түрэмгий.

ReferencesЗасварлах

  1. Bear Specialist Group (1996). Ursus arctos. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 12 May 2006-д авсан.
  2. Wood, The Guinness Book of Animal Facts and Feats. Sterling Pub Co Inc (1983), ISBN 978-0851122359

Гадны холбоосЗасварлах