Дөчин нэгэн чулууны мэргэ
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
41 чулууны мэргэ нь Төв Азийн ард түмний өргөн ашигладаг, мэргэ төлгийн хэрэгсэл юм. Монгол Улсын баруун нутгаар ховолго гэж нэрийддэг бол, Соёны Алтайн тува нар хуваанак гэнэ. Үндсэн энэ хоёр нэршлээс гадна түрэг гаралтай ард түмэн кумалак гэдэг. Энэ мэргийн гарал үүслийн талаар судлаачид маргаантай байдаг ч ихэнх нь Соёны Алтайн монгол бөө нараас үүсэлтэй гэдгийг нотлодог. Мэргийн энэ хэрэгсэл нь Зүүн Европын орнууд, Орос, Арабын зарим улсуудаар ихээхэн тархжээ. Мэргийн бүтэц дэх нэршил, тайлбар зэргээс нь судалж үзэхэд энэ нь монгол туургатан түмний өв соёлын нэгээхэн хэсэг гэдгийг нотлодог. Жишээ нь, мэргийн 2 дахь нүд буюу дээд эгнээний голын байршлыг монголчууд "МАГНАЙ" гэж нэрийддэг бол түрэг хэлнээ МАНДАЙ эсвэл МАНГЛАЙ гэдэг байна. (Тамильчууд “Мантай”, Малаялам хэлнээ “mantai” гэж толгойгоо хэлдэг аж. Тэгтэл телугу хэлнээ “Маду” (madu), “Мандай” (mandai) гэхчлэн хэлдэг нь эцсийн дүнд Монголын “манлай”, “магнай” (тэргүүн) хэмээх үг байдаг нь ямар учиртайсан билээ?...” Л.Түдэв.) Энэ мэтчилэн бүх нэршлүүд монгол хэлний сантай холбогдож байна.