Дөрөө (унадаг дугуй)

Унадаг дугуйны дөрөө гэдэг нь, дугуйчин хөлөөрөө жийж, унадаг дугуйг хөдөлгөх зориулалт бүхий, унадайг дугуйны хэсэг юм. Энэ нь дугуйчны хөл буюу гутлыг араатай холбож, ингэснээрээ унадаг дугуйны дугуйг эргэлдүүлдэг байна. Дөрөө нь ихэвчлэн унадаг дугуйны арааны төгсгөлд байх тэнхлэг, мөн хөлөө тавих буюу жийх зориулалттай, чөлөөтэй эргэлддэг тавиураас бүрдэнэ.

Дөрөө анх урд дугуйтай холбоотой байж, удирддаг байв. Хожим өнөөдрийн ердийн унадаг дугуй болох аюулгүй унадаг дугуй хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд тэр нь дөрөөг гинжээр араатай холбож, ингэснээр араагаар дамжуулан хойд дугуйг эргүүлдэг болсон байна.

Гадны холбоосууд

засварлах
  Commons: Унадаг дугуйны дөрөө – Викимедиа зураг, бичлэг, дууны сан