Дөрвөлжингийн Оюунцэцэг
Оюунцэцэг Дөрвөлжингийн.
Эрдэнэ хамба овогтой Д.Оюунцэцэг нь 1971 онд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын Хөгжмийн их сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, 1976 онд дээрх их сургуулийг хөгжим судлаач мэргэжлээр тус тус дүүргэсэн.
1976-1978, 1982-1984 онд Хөгжим Бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн уран зохиол, гармони, хөгжмийн шинжлэлийн багшаар, 1984-1986 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны орлогч даргаар ажиллаж байгаад 1986-1990 онд уртын дууны судалгааны ажил хийсэн.
1990 онд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын Хөгжмийн их сургуульд "МОНГОЛЫН ДУУЛАЛТ-ЯРУУ НАЙРГИЙН ТӨРӨЛ УРТЫН ДУУНЫ ГАРАЛ, ХУВЬСАЛ" сэдвээр Урлаг судлалын ухааны докторын(Ph.D) зэрэг хамгаалсан. 1990-1994 онд Ж.Бадраагийн үүсгэн байгуулсан “Хуур магнай” өм төвийн эрдэм эрхэлсэн түшмэл, МУИС, СУИС-д багшаар ажилласан. 1994 онд Монголын анхны төрийн бус өмчийн дунд сургууль болох “Хобби” сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна.