Дүйцүүлэн хамгаалалт

Монгол улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 2012 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдийн дунд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс зайлсхийх, боломжит сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, үлдэгдэл нөлөөллийг тооцож улмаар дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний талаар зохицуулалт орсон.

“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн томъёо хэсэгт “ “биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах”- гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээ”-г хэлнэ гэж тодорхойлсон.

Уул уурхайн олборлолтын явцад амьдрах орчны хомсдол, доройтлын улмаас биологийн олон янз байдал бүхэлдээ нөлөөлөлд ордог ба ургамал, амьтдын төрөл зүйл, амьдрах орчинг хамгаалахын тулд сөрөг нөлөөлөл үүсгэж болзошгүй зарим үйл ажиллагаанаас зайлсхийх, нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг шат дараалан авдаг. Гэвч эдгээр арга хэмжээг авсан хэдий ч нөхөн сэргээх боломжгүй газарт аюулд өртөж буй биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээг дүйцүүлэн хамгаалал гэж олон улсад ойлгодог.

Хариуцлагатай уул уурхай бол “биологийн олон янз байдлын сүлжээний хохирол үүсэхээс сэргийлэх, харин сүлжээний эерэг үнэ цэнэ” бий болгохын төлөө ажилладаг