Дүгэрийн Гуулин
Дүгэрийн Гуулин (1917 онд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн[1] — 1994 онд нас барсан) Монгол Улсын баатар цолтон.
Дүгэрийн Гуулин | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Намтар
засварлахГуулин 1937 оноос ардын армид алба хааж Халхын голын дайны үед Сүмбэрийн 7 дугаар заставт пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ. 1973 онд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Гавьяа Шагнал
засварлах- БНМАУ-ын баатар цол 1973 онд
- Байлдааны гавьяаны 1-р зэргийн одон