Дэрс
Дэрс - (Англи: Achnatherum splendens), (Орос: Чий блестящий)
40-50 см өргөн, 10-30 см өндөр нягт дэгнүүл үүсгэдэг олон наст том үет ургамал.
Дэрс 5-р сараас эхлэн навчилж, 6-р сарын эцэс 7-р сарын эхээр цэцэглэнэ. 8-р сарын эцэс, 9-р сард үр нь боловсорно.
Марцлаг элстэй, хужирлаг тойрмын зах, сайртай хөндий, голын эрэг дагасан хужирлаг нуга зэрэг газар ургана.
Дэрс толгойлох цэцэглэх үедээ 10-13% протеин, 34-45% эслэгтэй байна. Дунд зэргийн чанартай 100кг дэрсний өвсөнд 50,4 тэжээлийн нэгж, 3,3кг шингэцэг уураг байдаг.
Дэрсний шимт чанар хэдий бага боловч өвөл, хаврын улирал болон гантай үед түүний тэжээлийн ач холбогдол нь их өсөж ирнэ.
Дэрсийг хавар эрт соёолон ургахаас нь өмнө шатаахад бутнаас нь шинэ ногоон навч, найлзуур ургаж төлжсөн туршлага бий. Шатаах, цаг үеийг нь алдалгүй хадах ажлыг зөв хийвэл нилээд зөөлөн шимт тэжээл авч болно.
Ашигласан материал
засварлахГ.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 17