Дэмчигжавын Загдсүрэн
Дэмчигжавын Загдсүрэн (1958 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрж, 2021 оны 4 сарын 21-нд нас барсан) нь Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын ухааны доктор, спортын эмч, спортын зүтгэлтэн бөгөөд 2001-2019 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны (MYOX) ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Боловсрол
засварлах- 1978 онд Анагаах Ухааны Дунд Сургууль
- 1990 онд Анагаах Ухааны Их Сургууль
- 1995 онд Словак улсад анагаах ухааны дээд курс
- 1996 онд БНХАУ-ын Бээжин хотод олон улсын допингийн шинжилгээний курс
- 2003 онд ХБНГУ-ын Франкфурт хотод Спортын удирдлагын курс
- Олимпын цагаан ордон (Olympic House): 2001-2002 онд МҮОХ-г өөрийн байртай болгож ашиглалтад оруулсан. Олимпын цагаан ордонд олимпын музей, номын сан, лаборатори, спортын холбоодууд үйл ажиллагаагаа явуулдаг[1][2].
- Олимп цогцолбор: 2001 онд битүү дээвэртэй, олон улсын жишигт нийцсэн спорт цогцолборыг байгуулах төсөл, зураглалыг гаргаж Биеийн Тамир Спортын Газарт хүлээлгэн өгсөн. Энэ нь Буянт-Ухаа цогцолбор болон ашиглагдаж байна.
- Олимпын бэлтгэлийн төв: Булган аймгийн Хангал суманд олимпын бэлтгэлийн төв байгуулж ашиглалтад оруулсан.
- “Бөртэ Чоно” цом, шагнал: Спортын шилдгүүдэд МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” цом, шагнал олгож байх талаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ, СГЗ С.Мягмар нарын санаачилсныг ажил хэрэг болгон хэрэгжүүлж “Бөртэ Чоно” цом, шагнал гардуулах ёслол 2002 оноос хойш үргэлжилж байна[2][1].
- “Чингис хаан трофи”: Дэлхийн шилдэг тамирчинд олгох олон улсын хэмжээний “Чингис хаан трофи” цом шагналыг санаачлан олгож эхэлсэн[2][1].
- Олимп судлалын төвүүд: Олимпын хөдөлгөөнийг улам өрнүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын бүх аймаг, Улаанбаатар хотын бүх дүүрэгт Олимп судлалын төвүүдийг байгуулсан[2].
- Олимпын боловсрол, сургалт сурталчилгаа: “Олимпын боловсрол сургалт сурталчилгаа” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажилын дагуу Монгол Улсын хэмжээнд 700 гаруй сургуульд Олимп судлалын танхим байгуулах ажлыг хийсэн[2].
Албан тушаалын хэрэг
засварлахЗагдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа тус холбооны өмчлөлийн газрыг Нийслэл өргөө компанид дур мэдэн өгсөн, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, хувийн компани руу шилжүүлсэн гэх хэргээр 2014 онд шүүхээс 3 жил хорих, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийтгэл оноосон ч Өршөөлийн хуульд хамруулан ял эдлэхээс чөлөөлж байв.[4][5]
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 "Ерөнхийлөгч". www.olympic.mn. Татаж авсан: 2024-05-10.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 Дэмчигжав, Загдсүрэн (2021). Олимпын хөдөлгөөнд түрлэг нэмсэн он жилүүд. ISBN 978-9919-24-153-7.
- ↑ "Mongolia NOC mourns its 12th President Demchigjav Zagdsuren".
- ↑ Д.Загдсүрэнд гурван жилийн ял оноож тэнсэлсэн байна
- ↑ Д.Загдсүрэн: Тэр хүмүүс надтай эрх ашгийн зөрчилдөөнтэй эсэхийг мэдэхгүй байна
Өмнөх Шагдарын Отгонбилэг |
Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч 2001-2019 |
Дараах Найдангийн Түвшинбаяр |