Дэмч нь XIV-XX зууны хооронд хэрэглэж байсан доод зиндааны цол юм. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч үүрэг хариуцлага нь өөрчлөгдөж байжээ.

Түүхэн хувьсал

засварлах

Уг цолны талаар анх Юань улсын үед зохиогдсон Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх хэмээх сурвалжид, төр шашны албан үүрэгтнүүдийг ламын, эрдэмтний, багшийн, сэцний, заяагчны баатрын гэх зэргээр 11 үе болгож ангилаад хамгийн сүүлд нь дэмчийн зэрэг[1] гэж ангилаж байсан. Энэ үедээ төрийн дунд шатны цолд хамаарч байв. 1640 оны Монгол-Ойрадын их цаазад дөчний дэмч буюу дөчин гэрийн дэмч гэж бичсэн байдаг. Энэ үед хэдийн доод шатны албан тушаалын цол болж, дөчин гэрийн ахлагч төдий л болжээ. Мөн Ордосын Чингис хааны онгоныг сахигч Шар дархад дотор дөчин гэрийг захирах хүнийг дэмч гэж нэрлэж байсан. Зүүнгарын хаант улсын үед дэмч нь отогийн захирагч зайсангийн туслах байсан. Монгол даяар буддын шашны шар малгайтны урсгал дэлгэрэхэд сүм хийдийг хариуцдаг албан тушаал болж үлдсэн.

Судлаачдын үзэл баримтлал

засварлах

К.Загастер нь "Der Demči ist offenbar der Wirtschaftsverwalter"[2] (Дэмч нь аж ахуйг хариуцсан хүн гэдэг нь илт байна.) Эрдэмтэн О.Сүхбаатар нь дэмчийг сүм жасыг хамаарах шанзавын дараа орох зэрэг дэв, тушаалыг заасан түвэд үг гэж үзсэн байна.[3]

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын" Монгол улсын язгууртны цол хэргэм" УБ., 2010. тал 107. ISBN 99929-78-81-1
  2. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын" Монгол улсын язгууртны цол хэргэм" УБ., 2010. тал 107. ISBN 99929-78-81-1
  3. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын" Монгол улсын язгууртны цол хэргэм" УБ., 2010. тал 107. ISBN 99929-78-81-1