Дэмбэрэлийн Бадамцэцэг

Дэмбэрэлийн Бадамцэцэг нь хүний эрх, эрэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал болон эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүлд хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд манлайлан ажиллаж байгаа хүний эрхийн зүтгэлтэн юм.

Дэмбэрэлийн Бадамцэцэг
ХарьяалалМонгол
БоловсролМонгол Улсын Багшийн Их Сургууль
Мэргэжилмонгол хэл, уран зохиолын багш

Дэмбэрэлийн Бадамцэцэг нь Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Монгол Улсын Багшийн Их Сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн дээд курс тус тус төгссөн.

Дэмбэрэлийн Бадамцэцэг нь хүний эрх, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал болон эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүлд хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага байгуулан гүйцэтгэх захирлаар 13 жил, зөвлөхөөр 3 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрээр эмэгтэйчүүдийн тулгамдсан олон асуудлыг олон нийт, шийдвэр гаргагч нарт хүргэж чадсанаар эрэгтэйчүүдийн асуудалд хандах хандлагыг өөрчлөн, эрүүл мэнд, боловсролын тэгш бус байдлыг арилгахад жендэрийн бодлогыг чиглүүлэхэд анхаарлыг нь хандуулсан юм.

Мөн эцэг, аав хүний үүрэг хариуцлага, нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор 2005 онд аавуудын өдрийг санаачлан эдүгээ монголын айл өрх бүр наймдугаар сарын 8-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж аав нартаа хүндэтгэл үзүүлдэг болсон.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хүний эрхийн чиглэлээр хэлэлцүүлэг, онол практикийн бага хурлуудаг зохион байгуулж байснаас гадна эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төвийг байгуулан зохих удирдлагаар ханган ажиллаж, “Эрэгтэйчүүдийн үнэлэмж”, “Эрэгтэйчүүдийн хүчирхийлэл үйлдэх шалтгаан , нөхцөл” судалгааг удирдан хийж, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх аянг зохион байгуулсаар ирсэн.

Ажил эрхлэлт

засварлах

• Монголын Эрэгтэйчүүдийн Холбооны зөвлөх

• Монголын Эмнести Интернешл байгууллагын ийн Сан арвижуулах хорооны гишүүн

• Эрэгтэйчүүдийн бүлгийн ахлагч

Үйл ажиллагааны туршлага

засварлах

• МЭИ, ХЭҮТ-тэй хамтран “Эр хүн эр хүндээ” төслийн багт ажилласан

• “Элгэмсэг амьдралыг эрчүүд бид бүтээлцэнэ”

• “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүдийн оролцоо”

• Ядуу эрчүүд-Хүний эрх аян

• Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нарын зан үйлд нөлөөлөх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн сургагч багш

• Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, ёс суртахууны талаарх хэлэлцүүлэг

• “Эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудал” онол практикийн бага хурлыг зохион байгуулсан

• Хүний эрхийн сургагч багш

• Хөвгүүд манлайлагч сургалтын сургагч багш

Монголын Эмнести интернешл байгууллагын “Хүний эрхийн төлөө тэмцэгч” өргөмжлөл, цом