Дэлхийн агаарын спортын холбоо

Дэлхийн агаарын спортын холбоо (Олон улсын аэронавтикийн холбоо) буюу францаар Federation Aeronautique Internationale нь 1905 оны 10-р сарын 14-ний өдөр Парис хотод үүсгэн байгуулагдсан, аэронавтик хийгээд агаарын спортыг сурталчлан хөгжүүлэх зорилготой, ашгийн төлөө бус олон улсын байгууллага. Дэлхийн 100 гаруй улс энэ байгууллагын гишүүн. Монгол Улс 2006 онд ажиглагч гишүүнээр (Temporary member) элсэж, улмаар 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн энэ байгууллагын жинхэнэ (Active member) гишүүн болсон. Тус холбоог нэг улс оронд нэг л байгууллага төлөөлөх эрхтэй байдаг. Дэлхийн агаарын спортын холбоог Монгол Улсад төлөөлөх эрхтэй байгууллага нь Монголын Агаарын спортын холбоо юм.

Fédération Aéronautique Internationale
(FAI)
Зорилго: Дэлхийн агаарын спортыг сурталчлан хөгжүүлэх
Удирдлага:  Швед Dr. John Grubbström[1]
Байгуулагдсан огноо: 1905 оны 10-р сарын 14
Төв байр: Лозанна, Швейцари
Цахим хуудас: www.fai.org
  1. List of FAI Presidents

Гадны холбоос

засварлах