Дорнод ху
(Дунху аймаг-с чиглүүлэгдэв)
Дунху (Хятад: 东胡 - дорнод бүдүүлэг), дорнод ху — нангиадын эртний сурвалжид НТӨ 7-р зуунаас хойш бичигдэн оршин байсан нүүдэлчин аймаг, эртний ард түмэн. Зарим түүхчид дорнод ху нь тунгус эсвэл монгол угсаатантай хамааралтай хэмээдэг. Өвөр Монголын хойд хэсэг, Хармөрөний баруун хэсгээр амьдарч байсан гэх бөгөөд НТӨ 209 онд хүннүд цохигдон сяньби, ухуань хоёр аймагт хуваагджээ.[1][2]
Дорнод хугаас урьд гүй гэж байсан ба мөнхүү гүй нь өрнөд ху (хүннү) болон дорнод худ хуваагджээ.