Дунд тархи, mesencephalon, нь түүхэн хөгжлөөс үзэхэд харааны дээд төвийн дор нөлөө бүхий газраас шууд үүсэн гарсан учир дунд тархинд нүдийг мэдрэлжүүлэх мэдрэлийн төвүүд байхаас гадна хараа болон сонсголын анхдагч төвүүд орших дөрвөн толгод гол хэсэг нь болно. Хүн ба дээд шатны амьтдын хараа сонсголын дээд төв нь тархины бор бодист байдаг учир дунд тархи хэдийгээр арын тархи буюу тархины гүүрэнд байдаг сонсголын төвүүдийг шууд захирах боловч өөрөө доод төв буюу бор бодисын дараах төв болно. Ийм болохоор их тархи өөрийн удирдлагыг дунд тархины өмнөд хэсэг болох тархины хөлөөр дамжуулан нугасанд хүргэнэ. Үүнээс үзэхэд хүний дунд тархинд:

  1. Харааны доод төв ба нүдийг хөдөлгөх болон ургал мэдрэлийн төвүүд байрлана
  2. Сонсголын доод төв оршино.
  3. Тархи, нугас хоёрын хооронд харилцах бүх замууд заавал дайрч гарна.
  4. Бусад газрын зам ч (бага тархины) мөн үүгээр дайрахаар барахгүй, улаан бөөм, nucleus ruber зориудын бус хөдөлгөөн болон булчингийн тонусыг зохицуулахад оролцох ба бусад зарим замыг заавал өөрөөрөө өнгөрүүлэх газар болно.

Хүний дунд тархи нь хамгийн жижиг, жирийн бүтэцтэй хоёр хэсгээс бүтнэ. Үүнд: 1) Дөрвөн толгод 2) Тархины хөл.

  1. Дунд тархины ар тал. Энэ нь дээвэр маягтай, дөрвөн төвгөртэй (дөрвөн толгод), tectum mesencephali seu lamina quadrigemina гэж нэрлэнэ. Энэ нь их тархины хойт үзүүрийн доор түүний баруун, зүүн тал бөмбөлгийг холбосон, цагаан холбоосны хойт үзүүр доор нуугдмал байдалтай оршино. Төв шугамын дагуу дээд талаараа боргоцой булчирхайн уг, доод талаараа тархины дээд хөшгөнд тулсан байна. Ар талаас нь харахад хөндлөн ба дагуу хоёр чагтан ховилоор цөрвөн төвгөр болон хуваагдсан байдаг учир дөрвөн толгод гэдэг нэр авчээ. Дээд хоёр толгод нь (colliculus superior) харааны доод төв ба доод хоёр толгод (colliculus in¬ferior) нь сонсголын доод төв болно. Дээд доод толгодын аль алинаас тус бүр нижгээд бугалга хоёр хажуу тийшээ урагш ташиж гарна. Brachium colliculi superioris нь гадна өвдгөн бие, corpus geniculatum laterale овгорт тегсөне. Доод хоёр бугалга, brachium colliculi inferioris хажуу тийш дотно өвдгөн бие, corpus geniculatum mediale-д очно. Эдгээр гадна, дотно өвдгөн бие нь завсрын тархинд хамаарагдана.
  1. Дунд тархины өвөр хэсэг нь тархины хөл, pedunculi cerebri юм. Үүгээр тархины бүх замууд явна. Тархины хөл нь мэдэгдэхүйц дагуу ширхэгтэй хоёр бүдүүн багц гүүрийн дээрээс өгсөн тархины баруун зүүн тал бөмбөлөгрүү шигдэн орно. Хоёр хөлийн хоорондох хонхрыг fossa interpeduncularis гэх ба хооронд нь хойт сиймхий бодис, substantia perforata poste¬rior, үүгээр тархины судас ордог байна. Тархины хөлийн дотно ба гадна талд тус бүр ташуу ховилтой.

Дунд тархины дотоод бүтэц

засварлах

Дунд тархийг хөндлөн зүсэж үзэхэд дөрвөн толгодтой дээвэр tectum ба тархины хөл гэж хоёр хуваагдана. Хөлийг нь хар бодис, substantia nigra-r дайруулан зүсэхэд суурь basis, дээврийн дорхи tegmentum гэж хоёр хэсэгт хуваагдана. Дөрвөн толгод ба тархины хөл хоёрын хооронд дунд тархины хөндийн үлдэгдэл болох сувгийг aquaeductus cerebri s.sylvii, усан суваг гэнэ. Энэ суваг тархины IҮ ховдлыг 111-ховдолтой холбодог. Дөрвөн толгодын дээд хоёр овгорын бор бодист харааны мэдрэлийн зарим ширхэг ирж төгсөнө. Доод шатны амьтанд бол дээд хоёр овгор сүрхий сайн хөгжилтэй байх ба тэр харааны дээд төвийн үүргийг гүйцэтгэнэ. Сүүн тэжээлтэн ба хүнд харааны төв их тархинд байх учир энд зевхөн рефлекс үүсгэх төдий холбоо үлдэнэ. Доод овгорын бор бодист түүнчлэн дотно өвдгөн биед сонсголын гадна гогцоо leminiscus lateralis төгсөнө. Мөн энд tractus spinotectal нугаснаас өгсөн ирж дуусдаг. Үүнээс гадна дөрвөн толгодоос tractus tectospinalis, гарч нугас руу явахдаа арын зөрлөг (Меинертийн зөрлөг) хийж уртавтар тархи ба нугасны урд эврийн хөдөлгөөний төвд очно. Үүнийг хараа сонсголын хандах рефлексийн зам гэж нэрлэнэ. Сильвиевийн усан хоолойн ойролцоо ялангуяа доод талд нь тархины 12 хос мэдрэлийн III, n.oculomotorius. Нүд хөдөлгөгч ба IV, n.trochlearis, буланцар мэдрэлийн төвүүд байрлана. Нүд хөдөлгөгч мэдрэл вегетатив хавсаргатай учир түүний нь төв (якубович) энд бас байна. Тархины хөлийн ар хэсэг substantia nigra xap бодис, nucleus rubra улаан бөөм байх ба түүнээс хажуу дээд талаар нь leminiscus medialis, leminiscus lateralis дотно ба хажуугийн гогцоо явахаас гадна улаан бөөм nusleus ruber-ээс tractus rubrospinalis, гарч тэр нь дороо зөрлөг (Форелийн зөрлөг) хийж нугасны урд эврийн хөдөлгөөний эст очно. Үүгээр экстра-пирамид (зориудын бус хөдөлгөөний) замууд явна. Тархины хөлийн суурь талаар fibrae corticospinales, fibrae corticonucleares, fibrae parietotemporopontinae, fibrae frontopontinae гэсэн зам явна.