Open main menu

Дунд (дундад) Ази (хуучнаар Өрнө Туркестан, Оросын Туркестан) — Төв Азийн баруун хагас.

Дунд Ази
Central Asia (orthographic projection).svg
Нутаг дэвсгэр 4,003,400 км²
Хүн ам 64,746,854
Нягтшил 15 хүн/км²
Нутгийнхан Дунд Азийнхан
Улс орон ТажикТажик Тажик
ТуркменТуркмен Туркмен
УзбекистанУзбекистан Узбекистан
КазахстанКазахстан Казахстан
КиргизКиргиз Киргиз
Газар газрын хэл
орос, тажик, түркмен,
узбек, хасаг, хиргис
Дунд Ази  (англ.)

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажик, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис таван улсын нутгийг Дунд Ази хэмээн хамтатгана. Зөвлөлт Холбоот Улсын үед Хасагаас бусад дөрвийг албаны хэлээр «Дунд Азийн эдийн засгийн район» гэдэг байв.

Дунд Азид Устюрт, Тураны нам доор газар, Тургайн тэгш өндөрлөг, Шар нуруу, Копетдаг, Памир-Алай, Тянь-Шань (Тэнгэр уул), Зүүнгарын Алатау, Саур, Тарвагатайн нуруу, Каракум, Кызылкум цөл, Арал тэнгис байдаг.

Орос, Монголоос ялгаатай нь англи хэлэнд ийм нэр томьёо байхгүй. НҮБ-ын шинэ бүсчлэлээр Монгол улс Central Asia (үгчилвэл Төв Ази)-ийн гадна үлдсэн. Гэвч олон жил Төв Азийн орон гэгдэж явсан, соёл, газар зүйн бодит холбоо нөхцлөөр Төв Азийн орон мөн бөгөөд Central Asia-г «Дунд Ази» гэж ялгадаг хэвээрээ байна.

Дунд Ази бол урьдын түүхэнд торгоны замын зангилаа ба нүүдлийн иргэншил хөгжиж асан газар юм.

Улс оронЗасварлах

Улс орон Газар нутаг
(км2)
Хүн ам
(2012)
Нягт
хүн/км2
ДНБ
нэрлэсэн
үнэ, сая $
Нэг хүнд
ноогдох
ДНБ, $
Нийслэл Албан хэл
Тажик  Тажик 143,100 8,052,512[1] 55.9 7,592 903 Душанбе тажик, орос
Туркмен  Туркмен 488,100 5,171,943[2] 10.5 33,679 5,330 Ашхабад туркмен хэл
Узбекистан  Узбекистан 447,400 30,185,000[3] 67.5 51,168 1,867 Ташкент узбек хэл
Казахстан  Казахстан 2,724,900 17,948,816[4] 6.3 196,419 12,456 Астана хасаг, орос
Киргиз  Киргиз 199,900 5,604,212[5] 27.8 6,473 1,152 Бишкек хиргис, орос

НэмэрЗасварлах

Лавлах холбоосЗасварлах

  1. The World Factbook. 14 November 2014-д хандсан.
  2. The World Factbook. 14 November 2014-д хандсан.
  3. The World Factbook. 14 November 2014-д хандсан.
  4. The World Factbook. 14 November 2014-д хандсан.
  5. The World Factbook. 14 November 2014-д хандсан.