Дуламын Бум-Очир

Угсаатан судлаач

Дуламын Бум-Очир (1977 оны 5-р сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн)-Монгол Улсын угсаатан зүйч, 2022 оны 6-р сараас Ерөнхийлөгч Ухнаагий Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх.

Боловсрол

засварлах

1993-1996 онд Бакалавр, Монгол хэл бичгийн дээд сургууль, Монгол-англи хэлний багш.

1996-1997 онд -336 цагийн Герман хэлний курс, Гадаад хэл, соёлын сургууль, Монгол Улсын Их сургууль.

1997.11-1998.1 онд -Магистрын ажлын судалгаа, Төв Ази Судлалын Төв, Боннын Их сургууль.

1996-1998 онд -Хэл бичгийн ухааны магистр, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль болон Боннын Их Сургуулийн Төв Ази судлалын төв.

1998-2000 онд -Хэлбичгийн ухааны доктор (PhD), Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи.

2000-2001онд -Нийгэм-соёлын антропологийн магистр (MPhil), Нийгмийн антропологийн тэнхим, Кэмбрижийн Их сургууль.

2002-2006 онд Нийгэм-соёлын антропологийн доктор (PhD), Нийгмийн антропологийн тэнхим, Кэмбрижийн Их Сургууль.

Ажлын туршлага

засварлах

1996-1998 онд Монгол хэл бичгийн дээд сургуулийн Англи хэл, Монгол аман зохиол, Монгол Эртний уран зохиолын багш.

1998-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Ардын билиг зүй, Эртний уран зохиолын багш, Нүүдлийн соёл иргэншил судлалын төв.

2001-2006 онд Монгол Улсын Их Сургуулийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор, профессор ба тэнхимийн орлогч эрхлэгч.

2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнд судлаач, Эрдмийн тэтгэлгийн судлаач.

2010-2015 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгэм соёлын антропологийн Тэнхимийн профессор ба Тэнхимийн эрхлэгч.

2014-2015 онд Кэмбрижийн Их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач.

2015-2019 онд Лондон Коллеж Их сургуулийн Анторпологийн тэнхимийн судлаач, Европын судалгааны зөвлөлийн санхүүжилттэй, “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төсөл.

2021 оноос Монгол Улсын Соёлын сайдын ахлах зөвлөх.

2022 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн соёл, шашны асуудлын зөвлөхөөр ажиллаж байна.