Дуламсүрэнгийн Оюунхорол
Дуламсүрэнгийн Оюунхорол нь 2014-2017 онд 2 удаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан, Монголын улс төрч эмэгтэй юм.
Намтар
засварлахБоловсрол
засварлахОюунхорол 1981 онд Төв аймагт дунд сургуулиа дүүргээд, Улсын багшийн дээд сургуульд элсэн орж, 1986 онд математикийн багш мэргэжлээр төгссөн. Мөн 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ.
Ажилласан байдал
засварлахТэрбээр ажлын гараагаа 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 26-р сургуульд математикийн багшаар эхэлж, улмаар 1987-1989 онд тус сургуульдаа хичээлийн эрхлэгч, 1989-1990 онд Туул хорооны МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн 32-р сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1991 онд Отгонтэнгэр дээд сургуулийг үүсгэн байгуулж, ректороор нь ажиллах болсон.
Улс төрд
засварлахОюунхорол 2000 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин анх удаа сонгогдсон. 2004 оны сонгуульд ялагдсаныхаа дараа 4 жил Отгонтэнгэр их сургуулиа удирдаж байгаад 2008 оноос хойш 3 удаа дараалан УИХ-д сонгогдож, 2020 оныг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллажээ. Энэ хугацаандаа 2008-2009, 2019-2020 онд Монгол улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын сонгуульт албыг хашив.
Мөн 2014-2015 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (Ерөнхий сайд: Ч.Сайханбилэг), 2016-2017 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (Ерөнхий сайд: Ж.Эрдэнэбат)-аар ажилласан.
2020 оны сонгуульд нэр дэвшээгүй тэрбээр Ерөнхий сайд Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 оны 8 сарын 18-нд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогджээ.