Дулаан ханз буюу Ханз нь (Хятад: 炕; казах: кән; англи: Kang bed-stove) нь Хятадын хойд хэсэгт хүмүүсийн аж амьдралд нийтлэг ашигладаг, урт (2 метр ба түүнээс дээш) хавтгай хэлбэртэй, уламжлалт наар ор юм.

Дулаан ханз гэж нэрлэдэг нь өвлийн уур амьсгал хүйтэн байдаг газарт хэрэглэхдээ тоосго эсвэл бусад хэлбэрийн галд тэсвэртэй шавар, зарим байршилд бетоноор хийдэг. Монголчууд ханан пийшингээр байр сууцаа халаадаг шиг аргаар хална. Ихэвчлэн эвхэгддэг яндан ашиглана, ханзны доод хөндийгөөр а) түлээ/нүүрсний пийшингийн халуун утаа, ихэвчлэн гал тогооны өрөөний зэргэлдээ өрөөнөөс, б) заримдаа шалны түвшнээс доогуур зуухнаас гардаг галын сувгийг дамжуулдаг. Зуух пийшингээс гарах халуун утааг яндангаар (яндан хэлбэрт дамжлагаар) дамжуулан өрөөнд дулааныг удаан хугацаанд барих бөгөөд ингэснээр хийн сувгийн халаалтын тогтолцоотой ижил төстэй болгодог.

Түүхэн тойм

засварлах

Археологичдын мэдээлснээр Хятад улсад Неолитийн үеэс дулаан ханзыг ашигладаг байсан гэсэн судалгаа бий. Хятад улсын Ляонин мужийн Шэньян хотод 7200 жилийн тэртээ дулаан ханз хэрэглэж байсан олдвор бий.

Мөн үзэх

засварлах