Дугарын Цэрэндорж
Дугарын Цэрэндорж - БНМАУ-ын Гавьяат Нисгэгч, Хурандаа.
Дугарын Цэрэндорж | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Намтар
засварлах1921 оны Ардын хувьсгалын партизаны хөвгүүн энэ эр
- 1932-1935,
- 1938-1939 онд нисэхийн сургууль,
- 1943-1947 онд ЗХУ-д нисэх хүчний академи,
- 1961 онд Агаарын тээврийн нислэгийн бэлтгэлийн дээд сургуулийн түр сургалтад суралцаж төгсчээ.
- 1935 оноос эхлэн улсад 52 жил ажиллахдаа цэрэг, бага дарга, багш нисгэгч, эскадриль, хорооны штурман, цэргийн ерөнхий сургуулийн ахлах багш, холбооны нисэх эскадрилийн дарга,
- Батлан хамгаалах яамны оперативын хэлтэст нисэх хүчний асуудал эрхэлсэн офицер зэрэг албан тушаалын үүргийн гүйцэтгэсэн байна.
Арав гаруй загварын онгоцоор агаарт 7000 гаруй цаг нисч 2 сая шахам км замыг туулжээ.
ЗХУ-тай нисэхийн чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, шинэ техник, тоног төхөөрөмж авах тооцоо судалгаа хийж, Монгол Улсын агаарын зайн анхны хууль, иргэний агаарын тээвэртэй холбоотой дүрэм, заавар боловсруулах, иргэний болон цэргийн нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох зэрэг олон асуудлыг боловсруулан шийдвэрлүүлжээ.
Гавьяа шагнал
засварлахМонгол улсын
засварлах- БНМАУ-ын Гавьяат Нисгэгч /1968-08-01. №176/,
- Сүхбаатарын одон,
- Цэргийн гавьяаны улаан тугийн одон,
- Цэргийн гавьяаны одон,
- Алтан гадас одон 2 удаа,
- Цэргийн хүндэт медаль болон ойн медалиудаар,
Гаднын улсын
засварлах- ЗХУ-ын Улаан таван хошуу одон,
- Эх орны дайны ялалтын ойн медалиуд,
- БНПАУ болон БНАСЧУ-ын одон, медалиудаар шагнагджээ.