Дорнодын тор өвс

Дорнодын тор өвс - (Англи: Beckmannia syzigachne), (Орос: Бекмания восточная)

40-60 см өндөр, сийрэг дэгнүүлт олон наст үет ургамал, өргөн шугаман хэлбэрийн хавтгай навчтай. Баг цэцгийнхээ гол руу хос эгнээгээр шахаж байрласан нягт гөлгөр түрүүхэйнүүдээс бүрдсэн нийлмэл түрүү баг цэцэгтэй. Дорнодын тор өвс долоо, наймдугаар сард цэцэглэж, үр нь боловсорч гүйцнэ.

Гол мөрөн, нуурын эрэг дагуу, намагжсан нуга булаг шандын орчин тойрон, голын эргийн хайрга дагаж үс чийг элбэгтэй газраар ургана. Хөрс нилээн сайн шорвогжиход тэсвэрлэж чаддаг учир хужирлаг нугад хүртэл ургаж байхыг тэмдэглэн бичсэн байдаг.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 41]

Гадаад холбоос

засварлах