Дорж (Хубилайн хүү)
(Дорж хунтайж-с чиглүүлэгдэв)
Дорж нь (1233-1263) Хубилай хааны Тэгүлэн хатнаас төрсөн хөвгүүн. Маш бие султай байсан гэж Юань улсын судар, Рашид аддины Судрын чуулган зэрэгт тэмдэглэсэн байдаг. Судрын чуулганд бичснээр "Абага хаанаас нэг насаар ах байсан."[1] 1260 онд эцэг нь хаан сууринд суусны дараа түүнийг 1261 онд хунтайжаар өргөмжилж, алтан тамга соёрхож, Төвлөн засах яамны аливаа хэргийг мэдүүлсэн байна. Удалгүй 1263 онд ужиг өвчнөөр таалал төгссөн. Түүний дараа дүү Чингим нь 1273 онд хунтайж болсон. Үр хүүхэдгүй. Судрын чуулганд Ананд огул хэмээх хүүтэй хэмээжээ.
Эшлэл
засварлах- ↑ Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Дэд боть. т.176