Доржийн Шүрхүү
Доржийн Шүрхүү (1960 онд төрсөн) Монгол Улсын Түүхийн ухааны доктор (PhD), Дэд профессор, эрдэмтэн.
Боловсрол
засварлах1980-1985 онд МУИС-ийн түүхийн ангид сурч төгссөн.
1999 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд "Монгол-Тувагийн харилцаа ба Орос улсын байр суурь (XX зууны эхэн хагас)" сэдвээр түүхийн ухааны доктор (РhD)-ын зэрэг хамгаалсан.
1991 Хятадын Хэл соёлын их сургууль, хятад хэл
- 1995 Хятадын Дипломатын их сургууль, дипломатын түүх
- 1999 АНУ –ын Өмнөд Иллинойсын Их Сургууль, Улс төр судлал
- 2001.09-2002.01 Бээжингийн Ардын Их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэн, зочин судлаач
- 2003.09-12: Берлиний Чөлөөт их сургуулийн Зүүн Азийн түүх соёлын сургууль, хятад судлалын факультет, зочин судлаач
- 2006-4-р сар Германы Хармиш хот дахь Ж. Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдлын судалгааны төв, аюулгүй байдал, терроризмын эсрэг үзэл суртлын тэмцэл
- 2008-12-р сар Египет улсын Цагдаагийн академи, олон улсын эрх зүй
- 2011.3–р сар БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын бизнесийн академи, Бизнесийн удирдлага, менежмент
- 2012. 09.15-11.15 Их Британий Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвд зочин судлаач
- 2018 оны 5-р сард БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын бизнесийн академи, “Монгол-Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээр 2018” сургалт, семинар.
Ажлын туршлага
засварлах- 1985-1999, ШУА-ийн Дорнодахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1999-2013, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,
- 2013-2015 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал,
- 2015 оноос ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,
- 2018-2021 онд Хятад судлалын салбарын эрхлэгч.
Бүтээл
засварлах- “Монгол-Тувагийн харилцаа ба Орос улсын байр суурь (ХХ зууны эхэн хагас)”, түүхийн шинжлэх ухааны доктор (PhD)-ын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол, 1999 он
- Монголын хятад судлал. Аман түүх, УБ. 2016