Домийн Төмөртогоо
Домийн Төмөртогоо (1938 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт төрсөн) -Монголын Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор.
Намтар
засварлах1947-1951 онд Ханбогд сумын бага сургууль, 1951-1854 онд Цогтцэций сумын бүрэн бус дунд сургууль, 1954-1957 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1957-1962 онд МУИС-ийн Монгол хэл-утга зохиолын анги төгсгөсөн.
1962 оноос Өмнөговь аймгийн 10 жилийн сургуульд багш, 1963 оноос УБДС-ийн монгол хэлний тэнхимд багш, 1971-1974 онд Энэтхэгийн Неругийн Их Сургуулийн Төв Ази-Хималайн судлалын төвд,
1975-1977 онд Японы Токио Гадаад Судлалын Их Сургуульд,
1989-1993 онд Германы Бонны их сургуулийн төв азийн хэл, соёлын хүрээлэнд,
1996-2004 онд УБДС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн проректор,
2004 оноос МУИС-ийн Монгол судлалын Төвийн эрхлэгч,
2007 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захиралаар,
2009-2010 онд Японы Токио Гадаад Судлалын Их Сургууль зочин профессор, судлаачаар тус тус ажилласан байна.
Бүтээлүүд
засварлах“Орчин цагийн монгол-англи-япон хэлний толь”, “Монгол хэлний биеийн төлөөний нэрийн гарал, хувьсал, тогтолцоо”, “Монгол хэлний түүхэн хэлзүйн үндэс”, “Дунд үеийн монгол хэлний бичгийн дурасхалуудын харьцуулсан толь”, “Монголын нууц товчооны судлал”, зэрэг ганц сэдэвт олон зохиол бичжээ.