Долоон нуурын Улаан толгойн бичээс
Долоон нуурын Улаан толгойн бичээс
Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 20 гаруй км зайд Долоон нуурын Улаан толгойн зүүн урд боржин чулуун хаданд гурван хэсэг бичээс бий. Бичээсийг хар бэхээр бичсэн хэдий ч зарим нь он цагийн уртад байгалийн элэгдлээр бүдгэрэн мууджээ. Гурван хэсэг бичээсийн хоёр нь худам монгол бичгийн хэлбэртэй хэдий ч өдгөөгийн Монгол хэлээр уншиж үл болно. Бичээсийн нэгнийх нь дээд талд Христос шашны загалмай тэмдгийн хэлбэртэй дүрс байгаа нь сонирхолтой бөгөөд дундад эртний Монголын Хэрэйд, Найман зэрэг аймгуудын дунд Христийн шашны урсгал нэвтэрч байсан мэдээ баримттай ч холбон үзэх талтай. Бичээсийн гурав дахь хэсэг нь Нанхиад хэлбэрийн бичээс юм.
Долоон нуурын Улаан толгойн бичээс нь Монгол орны нутгаас олдож буй анхны сири бичгийн дурсгал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм