Долоогонын модон дор (кино)

Долоогонын модны дор (Орчин цагийн хятад хэл: 山楂树 之 恋; уламжлалт хятад хэл: 山楂樹 之 戀; англи хэл: Under the Hawthorn Tree) бол 2010 онд Жан Имоугийн найруулсан хятад кино юм. 2007 онд алдарт зохиолч Ай-мигийн соёлын хувьсгалын үеэрх бодит түүхээс сэдэвлэн бичсэн "Долоогонын мод үүрд мөнх" романд тулгуурлан хийжээ. Кино эх газрын Хятад (2010 оны 9 сард), Хонгконг (2010 оны 11 сард) болон Сингапурт (2011 оны 2 сард) цацагдсан байна.

Түүх засварлах

Долоогонын модон дор киног нэрт зохиолч Ай-мигийн бичсэн "Долоогонын мод үүрд мөнх" романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд тус роман нь түүний найз Жингийн бодит амьдралаас сэдэвлэсэн юм. Жан Имоу романыг уншаад сэтгэл нь ихэд хөдөлж зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор шийдсэн гэдэг.

Тойм засварлах

“Долоогоны модон дор”-ын Жин Шү хайрынхаа төлөө юуг ч хийж чадахын зэрэгцээ хүнд, хэцүү амьдралын өмнө огт бууж өгөөгүй хүчирхэг бүсгүйчүүд билээ.

Дүрүүд засварлах

Киноны гол дүр нь хайр сэтгэлт хоёр залуу гарна.

Гол дүрд засварлах

Жоу Донгюү (Zhou Dongyu) нь Жин Шүгийн дүр

Шон Доу (Shawn Dou) нь Лао Сангийн (Жиансин) дүр

Туслах дүрд засварлах

Ши Мэйжуан (Xi Meijuan) нь Жин Шүгийн ээж

Жианг Руижиа (Jiang Ruijia) нь Жин Шүгийн найз Вэй Хонг

Лю Липинг (Lü Liping) нь Вэй Хонгийн ээж

Чен Синсу (Chen Xingxu) нь Лао Сангийн ах

Сун Хайинг (Sun Haiying) нь Лао Сангийн аав

Дэлгэцнээ цацалт засварлах

Долоогонын модон дор кино нь 2010 оны 10 сард олон нийтэд хүртээл болсон юм.

Кино наадам засварлах

Кино наадам Ёслолын огноо Ангилал Оролцогч/Хүлээн авагч Үр дүн
Пусаний олон улсын XV Кино Наадам 2010 оны 10 сарын 7-15 Киноны нээлт (Олон улсын нээлт) Долоогонын модон дор Зочин
Хавайн олон улсын XXX Кино Наадам 2010 оны 10 сарын 14-24 Шөнийн киноны нээлт Долоогонын модон дор Зочин
Хонконгийн Азийн VII Кино Наадам 2010 оны 11 сарын 08 Хаалтын кино Долоогонын модон дор Зочин
Берлинийн Олон Улсын 61 дэх Кино Наадам 2011 оны 2 сарын 10-20 Шинэ үе Долоогонын модон дор Зочин
Азийн 5 дахь Кино Шагнал гардуулах ёслол 2011 оны 3 сарын 21 Шилдэг шинэ жүжигчин Жоу Донгюү (Zhou Dongyu) Нэр дэвшсэн
Шилдэг найруулга Менг Пейсонг (Meng Peicong) Нэр дэвшсэн
Керала дахь Олон Улсын XVI Кино Наадам 2011 оны 12 сарын 09-16 Киноны нээлт Долоогонын модон дор

Гадаад холбоос засварлах

Under the Hawthorn Tree Хонконгийн Азийн VII Кино Наадам