Долгорын Пунцаг
Долгорын Пунцаг (1900 онд одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт төрсөн- нас барсан) - Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн. Анхны Эрүүл мэндийн сайд эмэгтэй.
Намтар
засварлах1917 онд Хүрээнд ирээд Эрдэнэ далай вангийн (Гомбосүрэн) засаг ноёны авхай Өлзийнамсрай гэгчийнд бууж, Туул голоос тэмээн тэргээр мөс зөөх, ямаа хариулах, морин тэрэг хөтлөх, морьд өвслөх зэрэг элдэв ажилд зарагдаж байжээ.
Улмаар их зохиолч Д.Нацагдоржийн гэргий, “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг”-ийн дарга Д.Пагмадуламтай учирч их зохиолчийнд амьдарч, их зохиолчоор монгол бичгийн цагаан толгой заалгаж, ажлын дараа бичиг үсгийн дугуйланд явж, дуу хөгжимд суралцаж байжээ.
1924 онд Сэлбийн баруун эрэгт байсан Богд хааны “Их сангийн үйлчин” гэдэг хуучин оёдлын үйлдвэрийн буурин дээр байсан Цэргийн гар үйлдвэрт орж цэргийн шинель, комсомол даавуун өмд цамц хийдэг байжээ.
1930 онд Улсын VI Их хурал хуралдаж Дотоод яамны Эрүүлийг хамгаалах газрыг өргөтгөн БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах яам байгуулагдахад Долгорын Пунцаг анхны сайдаар томилогдож, 1933 он хүртэл ажиллаж байсан юм. Энэ хугацаанд тэрээр аймаг, орон нутгийн эрүүлийг хамгаалах салбаруудыг байгуулан ард түмнийг эмчлэн сэргийлэх, эх нялхсыг хамгаалах ариун цэвэр халдвар судлалын салбаруудыг олноор байгуулсан гавьяатан юм.