Долгорын Загдаа
Үндэсний бөхийн улсын начин Долгорын Загдаа Булган аймгийн Могод суманд 1950 онд төрсөн. Бага, дунд сургуулиа дүүргээд эцэг эхтэйгээ мал маллаж байгаад 1967 оноос бөхтэй холбогдож, бөх болох гараагаа эхэлсэн. 1973 онд хотод орж ирээд Хүч нийгэмлэгт тамирчин, цагдаагаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
Барилдааны амжилт
засварлахУлсын наадмын дэвжээнд
засварлах1. Шөвгөрсөн амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1975 | АХ-ын 54 жилийн ойн наадамд улсын заан У.Пүрэвээр дөрөв, даян аварга С.Цэрэнгээр тав даван шөвгөрч " Монгол улсын начин " цол хүртсэн. | 512 |
2. Дөрөв давсан амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1973 | АХ-ын 52 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд даян аварга С.Цэрэнд өвдөг шороодсон. | 512 |
1974 | АХ-ын 53 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан Ө.Эрдэнэ-Очирт өвдөг шороодсон. | 512 |
1979 | АХ-ын 58 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын арслан Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
засварлахОн | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1971 | Булган аймгийн баяр наадамд цэргийн арслан Н.Батчулуунаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 128 |
1972 | Булган аймгийн баяр наадамд цэргийн арслан Н.Батчулуунаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цолоо батлан чимэг нэмсэн. | 128 |