Долгоржавын Отгонжаргал

Долгоржавын Отгонжаргал (2001 оны 10-р сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол Улсын гавьяат тамирчин, Чөлөөт бөхөөр Норвегийн “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл, Белград 2022, 2023 оны ДАШТ-ий 50 кг жингийн мөнгөн медальтан.

Намтар засварлах

Түүний эцэг А.Ганбаатар, эх нь Д.Долгоржав гэдэг. Тэр эцэг эхээс долуулаа, гурван эгч, нэг ах, хоёр дүүтэй.

Д.Отгонжаргал 2020 онд “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсч, “Идэр” дээд сургуулийг аялал жуулчлалын мэргэжлээр суралцжээ.

Тэрээр 12 настайгаасаа одоог хүртэл гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор “Женко” клубт чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Д.Отгонжаргалын анхны медаль бол 2016 оны өсвөрийн УАШТ-ий хүрэл медаль хүртсэн.

Тэрээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртсэн Монголын анхны бөх юм.