Догшин ноён хутагт

Догшин ноён хутагт гэдэг нь Төвөдийн буддын шашны Ньингма сургуулийн хувилгаадын цуваанд Монголын говиос тодорсон дүр юм.

Анхны ноён хутагт нь Агваангончиг 1622 онд тодорч байжээ. Өнөөг хүртэл ноён хутагтын есөн дүр (найм, есдүгээр дүр давхардаж) тодорсон байна.

Тав дахь хутагтаар тодорсон Дулдуйтын Данзанравжаа (1803-1856) агуу их яруу найрагч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч байсан байна. Ес дэх ноён хутагт Данзанлувсантүдэв нь 1984 онд төрсөн юм.

Говийн ноён хутагтууд

засварлах

Говийн хутагтуудын жагсаалт

  1. Агваангончиг (1622–1701)
  2. Жамъяндамбийжанцан (1701–1745)
  3. Жамъянданзан (1745–1767)
  4. Жамъян Ойдовжамц (1769–1803)
  5. Лувсанданзанравжаа (1803–1856)
  6. Лувсандондов (1868-1875)
  7. Агваанлувсандамбийжанцан (1875-1882)
  8. Лувсанданзанням ба Агваансамданжамц нар
    1. Лувсанданзанням (1930-1946, 1938 онд Зүүн Сөнөдийн Цагаан овоо гэгээн Жамьянлигшиджамц тодруулж, 1942 онд Шилийн голын 10 хошууны наадмаар ширээнд залж, 1946 онд Далай цоржийн сүм дээр Өвөр Монголын улаантан Өлзий-Очирын Цагаан Богдын цэрэг буудсан)
    2. Агваансамданжамц (1933 онд Монголд нууцаар тодруулсан, 1968 онд учир битүүлгээр нас барсан)
  9. Лувсантүндэвням ба Данзанлувсатүдэв нар
    1. Лувсантүндэвням (1948-1975, 1950 онд Номч гэгээн тодруулж, Алшаа баруун хошууны Алтан тэвшийн сүмд 3 настайд нь залсан)
    2. Данзанлувсантүдэв (1984)

(Цаг үеийн ороо бусгаа байдлаас болж ноён хутагтын найм ба есдүгээр дүр тус бүр давхардаж тодорчээ)

Хамрын хийд

засварлах

Догшин ноён хутагтын суух газар нь Дорноговь аймгийн Хамарын хийд юм.

Цахим холбоос

засварлах