Днх хэлбэрүүд түүний үүсэх шалтгаан
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Супер-ороомог Гол өгүүлэл: Туйл (ДНХ супер-ороомог) ДНХ-г утас ээрэхтэй адилаар мушгих процессыг ДНХ-г ээрэх гэдэг. ДНХ нь "тайван" төлөвт орших үед хэлхээ нь хос спиралын тэнхлэгийг 10.4 суурийн хослол тутамд нэг бүтэн ороодог. Гэхдээ ДНХ-г ээрвэл хэлхээнүүд нь илүү чанга эс бөгөөс илүү сул болно. Хэрэв ДНХ-г спиралын чиглэлийн дагуу ээрвэл үүнийг эерэг супер-ээрүүлдэх гэх бөгөөд сууриуд нь хоорондоо илүү шигүү барьцалдана. Харин эсрэг чиглэлд ээрэх тохиолдолд энэ нь сөрөг супер-ээрүүлдэх болох бөгөөд сууриуд нь илүү салангид болно. Байгаль дээр ихэнх ДНХ-г топоизомеразууд гэгдэх ферментүүдийн тусламжтайгаар бага зэрэг сөрөг супер-ээрүүлддэг. Эдгээр ферментүүд нь хөрвүүлэлт болон ДНХ үржүүлэх процессуудад ДНХ-ийн хэлхээнүүдийг ээрэх зорилгоор ашиглагддаг.
Зүүнээс баруун талруу А, B болон Z ДНХ-ийн бүтэцүүдийг дүрслэв Бусад хос-мушгиа бүтэцүүд Гол өгүүлэл: Туйл (ДНХ механик шинж чанар) ДНХ нь хэд хэдэн боломжит конформац хэлбэрт оршидог. Гэвч зөвхөн A-ДНХ, B-ДНХ болон Z-ДНХ-г л байгаль дээр буй биологийн системүүдэд ажиглаж болно. ДНХ нь ямар конформацтай байх нь ДНХ-ийн дараалал, түүний супер-ороомогийн хэмжээ болон чиглэл, сууриудын химийн өөрчлөлт, мөн уусмалын нөхцөл тухайлбал метал ионууд болон полиаминууд зэрэгээс хамаардаг. Эдгээр гурван конформацуудаас дээр дурдагдсан "В" хэлбэр нь эсүүдийн дотороос олддог орчинд хамгийн түгээмэл байдаг. Бусад хоёр ДНХ-ийн хос-мушгиа хэлбэрүүд нь геометр дүрс болон чиглэлүүдээрээ ялгагддаг. "А" хэлбэр нь илүү өргөн, баруун эрчилсэн спираль бөгөөд түүний бага ховил нь гүехэн болоод өргөн, харин их ховил нь гүнзгий болоод нарийн байдаг. "А" хэлбэр нь ДНХ-ийн дегидратацад орсон физиологийн бус нөхцөлд илэрдэг бөгөөд харин эсийн дотор ДНХ болон РНХ-ийн хэлхээнүүдийн холимог хослолоос, мөн фермент-ДНХ комлексоос үүсэх магадлалтай.