Дмитрий Устинов

Дмитрий Фёдорович Устинов (1908 оны 10-р сарын 17-нд Самара хотод төрсөн- 1984 оны 12-р сарын 20-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) -Зөвлөлтийн цэргийн жанжин бөгөөд төрийн зүтгэлтэн. ЗХУ-ын маршал (1976). ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн хошой баатар (1942, 1961), ЗХУ-ын баатар (1978). ЗХУ-ын Төрийн дээд одон болох Ленины одонг 11 удаа хүртсэн хүн.

Дмитрий Фёдорович Устинов

ЗХУ-ын Ардын Комиссар ба зэвсэглэлийн сайд (1941—1953), ЗХУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн сайд (1953—1957). ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд (1976—1984). ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн (1952—1984) нарийн бичгийн дарга (1965—1976), ЗХУ-ын КН-ын Төв хорооны Товчооны гишүүн (1976—1984).

Дмитрий Фёдорович Устинов 1908 онд Самара хотод ажилчны гэрт төрсөн байна. Эцэг-Фёдор Сысоевич Устинов, эх -Ефросинья Мартыновна. Ах -Пётр (21.12.1890—02.04.1938), Ах- Иван, Николай нар иргэний дайнд оролцож 1918 нас барсан ажээ.

Дмитрий хүү 10 настайдаа ажил эрхэлж эхэлсэн гэдэг байна. 1922 онд сайн дураараа Самаркандад Улаан Армид элсэн орж байжээ. 1923 онд цэргээс халагдаж Техник мэргэжлийн сургуульд сураад 1927 онд төгсөж ЗХУ-ын Коммунист намд элссэн байна. 1929-1934 онд Москвагийн Техикийн Их сургуульд сурч төгссөн байна.

1934 оноос Ленинградын Далайн цэргийн их бууны судалгааны хүрээлэнд инженерээр ажилласан байна. 1937 оноос Ленинградын «Большевик» үйлдвэрийн инженер, ерөнхий зохион бүтээгчийн орлогч, захиралаар ажилласан.

1941 оны 6-р сараас 1946 оны 3-р сар хүртэл ЗХУ-ын Зэвсэглэлийн аж үйлдвэрийн Ардын комиссар буюу сайд. /Хэлмэгдсэн Б.Ванниковын оронд очсон/. Дайны үед үйлдвэрүүдийг сайн удирдан зохион байгуулсан гэж Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ.

Дайны дараа 1946 оноос 1953 он хүртэл ЗХУ-ын Зэвсэглэлийн сайдаар томилогдон ажилласан байна. 1953-1957 онд ЗХУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн сайд, 1976-1984 онд ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд байсан.