Дифракц
Дифракц - долгион саадыг (биет) нэвтлэх эсвэл нүхээр нэвтрэн гарах үед, муруйх, тархах, интерференц үүсгэх зэргээр гажихтай холбоотой долгион тархах үзэгдлүүдийг багтаасан ойлголт. Дифракцыг ямар ч төрлийн долгион дээр ажиглаж болно. Тухайлбал дууны долгион, усны долгион, цахилгаан соронзон долгион болох үзэгдэх гэрэл, рентген туяа, радио долгион г.м.. Дифракц нь мөн матери дээр ажиглагддаг. Квант механикийн зарчмуудаар бол аливаа физик бие долгионлог шинж чанарыг агуулж байдаг. Дифракцын үзэгдэл нь байгаль дээр байнга тааралдах боловч ерөнхийдөө долгионы урт нь тухайн саад эсвэл нүхний хэмжээтэй ойролцоо үед дифракцын эффект нь илүү тод ажиглагдана. Дифракцлагдсан долгионы эрчмийн ярвигтай хэлбэр нь тухайн ажиглагчид олон замаар туулж очсон долгионы өөр өөр хэсгүүдийн дундаас үүссэн интерференцийн үр дүн юм.
Өдөр тутмын амьдралд тааралдах дифракцын жишээнүүд
засварлахДифракцын үзэгдлийг өдөр тутмын амьдралд олон харж болно. Хамгийн тод жишээ бол гэрлээс үүдсэн дифракцууд юм. Тухайлбал, CD болон DVD-ний гадаргуу дээр тун ойрхон байрласан зурвасууд нь дифракцын тор шиг нөлөө үзүүлж диск рүү харахад солонгорч харагддаг.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
- ↑ Dietrich Zawischa. "Optical effects on spider webs". Татаж авсан: 2007-09-21.