Дипломат харилцаа

Дипломат харилцаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний зарчимд тулгуурласан, олон улсын харилцааны практикт нийцсэн бүрэн эрхт тусгаар улс орнуудын хооронд болон тусгаар улсууд ба олон улсын эрх зүйн бусад субъектууд хоорондох албан ёсны харилцааны үндсэн хэлбэр юм. Гол төлөв харилцан төлөөлөл буюу Элчин сайдын яам харилцан суулгадаг байна.

Дипломат харилцаа нь улс орнууд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах үндсэн зорилготой юм.

Орчин үед 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу дипломат харилцаа тогтоодог байна.

Дипломат харилцаа тогтоохын өмнө ихэвчлэн улс орон, түүний Засгийн газрыг нөгөө улс олон улсын эрх зүйн дагуу хүлээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг байна. Өөрөөр хэлбэл дипломат харилцаа тогтоон байгуулсан баримт бичиг нь угтаа тус улсыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн баталгаа болдог.

Дипломат харилцаагаа таслах буюу зогсоох нь тухайн улсын Засгийн газрыг хууль ёсны гэж үзэхээ больсон, тус улстай дайн заралсан зэрэг онц ноцтой шалтгаанаас гол төлөв үүсдэг байна.

Дипломат харилцаа тогтоох нь сонирхсон улс орнуудын төлөөлөгчид хоорондоо шууд буюу гуравдагч улсын дипломат төлөөлөгчөөр дамжуулан хэлэлцээр хийсний үр дvнд болдог бөгөөд төр, засгийн газрын тэргvvн, гадаад хэргийн сайд нарын хооронд илгээлт, захидал, тэмдэглэл солилцох хэлбэрээр албан ёсоор батлагаажуулдаг. Талууд дипломат харилцаа тогтоосон баримт, дипломат төлөөлөгчийн газрын түвшин (элчин сайдын яам, төлөөлөгчийн газар), гэрээ хүчин төгөлдөр болох өдөр, хэвлэлээр зарлах өдөр, журмын талаар урьдчилан харилцан тохиролцдог байна.

Монгол улс 2021 оны байдлаар дэлхийн 193 оронтой албан ёсны дипомат харилцаатай бөгөөд олон арван олон улсын байгууллагуудын гишүүн орон юм.