Дижитал шилжилт

Digitization – Дижитал хэлбэрт хөрвүүлэх

Аналогмэдээллийгдижиталформатанд/0болон1/буюукомпьютертхадгалах, боловсруулах, дамжуулах боломжтой болгон хөрвүүлэхийг дижиталчлах /Digitization/ гэнэ. (Dougherty & Dunne, 2012; Loebbecke & Picot, 2015; Tan & Pan, 2003; Yoo, Henfridsson, & Lyytinen, 2010).

Бусад судалгаануудад:

  • Аналогийг дижитал ажил даалгаврууд болгон өөрчлөх
  • Одоо байгаа ажил даалгавруудыг МТ-той нэгтгэх
  • Өргөн утгаараа МТ-г ашиглан нөөцийг үр ашигтайгаар удирдах боломжийг бүрдүүлэх

• Аналог мэдээллийг дижитал болгон

өөрчлөх процесс.

  • Дижиталчлал нь одоо байгаа бизнес процессыг өөрчлөхөд МТ эсвэл дижитал технологийг хэрхэн ашиглаж болохыг тодорхойлдог (Li et al., 2016). Жишээ нь: шинээр онлайн болон мобайл харилцаа холбооны сувгийг нэвтрүүлж хэрэглэгчидтэй харилцах уламжлалт хэрэглэгчтэй харилцах харилцааг өөрчлөх (Ramaswamy & Ozcan, 2016)
  • Дижиталчлалд МТ-г ашиглан одоогийн бизнес процессыг өөрчлөх замаар шинэ боломжуудыг бий болгох гол түлхүүр гэж үздэг. Жишээ нь: харилцаа холбоо, түгээлт, бизнесийн харилцааны менежмент г.м
  • Дижиталчлах замаар фирмүүд нь дижитал технологийг хэрэглэн одоогийн бизнес процессыг оновчлох буюу процессуудын хооронд илүү үр дүнтэй зохицуулалтыг хийх эсвэл хэрэглэгчийн туршлагыг сайжруулан хэрэглэгчийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг (Pagani & Pardo, 2017).
  • Тиймээс дижиталчлал нь зөвхөн зардлыг хэмнэхэд төвлөрдөггүй бизнес процессыг сайжруулах, хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг багтаадаг.

• Verina, Titko – 19950 – 2018 оны хооронд Web of Science болон SCOPUS ШУ-ны санд орсон бүтээлүүдэд шинжилгээ хийсэн.

• 3000 гаруй академик, засгийн газар болон бизнесийн экспертүүдийн тодорхойлолтууд байна. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа.

ТОДОРХОЙЛОЛТУУД:

❑ Одоогийн дижитал технологийг шинэ технологид шилжүүлэхэд төвлөрнө.

❑Өөрчлөгдөж буй бизнесийн болон зах зээлийн шаардлагад нийцүүлэн одоогийн бизнес процесс, байгууллагын соёл, хэрэглэгчийн туршлагыг шинээр бий болгох буюу өөрчлөхөд дижитал технологийг ашиглах үйл явц юм.

❑Хэрэглэгчийн болон нийгмийн зан үйлийн өөрчлөлтийг өдөөдөг технологийн дэвшил, инновацийн үр дүнд бий болсон бизнесийн загварт өөрчлөлт оруулах (эсвэл дасан зохицох) гэж тодорхойлж болно.

  • Бизнес процессод технологийг нэвтрүүлэх нь дижитал шилжилтийн зөвхөн нэг жижиг хэсэг бөгөөд технологи нь хэрэглэгч, бизнест болон бусад чухал хувьцаа эзэмшигчидэд үнэ цэнийг бүтээж байх хэрэгтэй.
  • Дижитал шилжилт нь бизнесийн загварт стратегийн өөрчлөлт хийхтэй шууд холбогддог бөгөөд үр дүнд нь дижитал технологийг хэрэглэдэг.
  • Дижитал шилжилт нь байгууллагын үйл ажиллагааны хэв маягийг дахин зохион байгуулах боломжийг олгож байна. Энэхүү шилжилтийн төв нь хэрэглэгч бөгөөд аж үйлдвэрийн 4-р хувьсгал нь хөтлөгч нь юм.
  • Digital disruption: Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын корпораци болон төрийн секторт дахь нөлөө. Өргөн цар хүрээгээр өсөн нэмэгдэж буй хямд дижитал технологиуд нь үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэм, хэрэглэгчийн зан төлөвт их хэмжээний өөрчлөлтийг бий болгож байна. Энэхүү өөрчлөлт нь сүүлийн 10 – 20 жилд тохиолдож байгаа юм.
  • Digital transformation: Аж үйлдвэрийн 3-р хувьсгалаас 4-р хувьсгалын үе хүртэлх аж ахуйн нэгж, нийгмийн шилжилт хөдөлгөөн. Компаниудын хувьд дижитал технологи нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны шинэ арга барил, бизнесийн шинэ загваруудын тулгуур болж байна.
  • Зах зээлд өрсөлдөх давуу байдлыг олж авахын тулд аж үйлдвэрийн 4- р хувьсгалын технологийн дэвшилд тулгуурласан байгууллагын үйл ажиллагаа, соёл, бизнес загварын өөрчлөлтийг хэлнэ.

• Бизнес процессын реинжеринг болон дижитал шилжилтийн зарим ижил төстэй талыг олж хардаг. Hammer and Champy (1993) бүтээлд БПР-г бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах болох зардлыг бууруулахын тулд бизнес процессын дахин бодож, шинэчлэн боловсруулах явдал юм гэж тодорхойлсон.

• Ялгаатай талууд:

  • БПР нь дүрэмд суурилсан бизнес процессыг автоматжуулах дээр төвлөрдөг. Дүрэмд суурилсан процессууд гэдэг нь технологиор автоматжуулах боломжтой.
  • Илүү өгөгдөлд тулгуурласан шинэ мэдлэгийг олж авах, бизнес загвар болон үйл ажиллагааг инновацлаг байдлаар харах
  • 1990 – 2000 оны хооронд дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ болон мэдээллийн хэрэгслийн талаарх маш сайн ойлголттой болсон байсан.
  • 2000 - 2015, ухаалаг төхөөрөмж болон нийгмийн сүлжээний платформын өсөлт нь үйлчлүүлэгчдийн бизнесүүдтэй харилцах арга барил, мөн хариу өгөх хугацаа, олон сувгийн хүртээмжтэй холбоотой үйлчлүүлэгчдийн хүлээлтийг эрс өөрчлөхөд хүргэсэн.
  • Бизнесүүд хэрэглэгчидтэйгээ дижитал хэлбэрээр шууд харилцах боломж дээр төвлөрч эхэлсэн. Дижитал төлбөр тооцооны хэрэгслүүд нэмэгдсэн.
  • Өнөө үед гар утасны технологи, хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглан хөдөлгөөнт төхөөрөмж болон үйлчлүүлэгчдэд үнэ цэнийг бий болгоход анхаарлаа хандуулж байна. Хэрэглэгчдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх • Нэмэлт унших мэдээлэл: • https://technologymagazine.com/data-and-data-analytics/history-digital- transformation