Диваажингийн шувуу (одны орд)


Диваажингийн шувуу нь өмнөд бүсийн огторгуйд ажиглагддаг жижиг одны орд болно. Нэр нь грекээр "хөлгүй" гэсэн утгатай. Анх Петр Планкиусаар 1598 онд тэмдэглэгдсэн мөн Иохан Баерийн 1603 оны Уранометриа одны атласт тэмдэглэгдсэн болно. Энэ ордны таван тод од нь улаавтар цэхэрдүү өнгөтэй. Үүнээс хамгийн тод нь манай нарнаас 928 дахин хурц ба диаметрээрээ 48 дахин том Алфа Аподис юм. Арай бүдэг Гамма Аподис нь хөгшин аврага од болно, Дедта Аподис нь хос одны систем бөгөөд гариган дагуултай болох нь тодорсон. Энэ орд нь 206,8 хавтгай дөрвөлжин градус талбай эзэлдэг буюу нийт огторгуйн 0,5002%-ийг эзэлж, 88 орчин үеийн одны ордны 67-д зэрэглэгддэг. Уг ордны хязгаар дотор 6,5 хэмжээний ба түүнээс их гэрэлтэлтэй 39 од бий. Бета, Гамма, Делта Аподисүүд нь нарийн гурвалжин үүсгэж байрлана, Алфа Аподис нь зүүн талд нь байрлана. Алфа Аподис нь дэлхийгээс 447 гэрлийн жилийн зайтай.

Апусын орд
Иохан Баерийн 1603 оны Уранометриа одны атласт тэмдэглэгдсэн Апусын орд


Цахим холбоос

засварлах
  Commons: Апус – Викимедиа дуу дүрсний сан