Дельта Зууч ХХК

"Дельта зууч" Үл хөдлөх хөрөнгө зуучлалын төв нь 2008 оноос эхлэн Улаанбаатар хотноо үл хөдлөх хөрөнгө худалдаа, зуучлалын чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Аливаа нэгэн үл хөдлөх хөрөнгийг худалдаалах, эрх шилжүүлэх болон түрээслэх харилцаа нь бидний өдөр тутмын дэлгүүрээс талх авахтай адил биш байдаг тул тодорхой хэмжээний туршлага, цаг хугацаа, мэдлэг, мэдрэмж шаарддаг. Энэхүү хэрэгцээг хангах зорилгоор бид үл хөдлөх хөрөнгөө худалдах, түрээслэх болон худалдан авахаар сонирхож байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан ашигтай гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Хэрэв Та үл хөдлөх хөрөнгөө богино хугацаанд, түргэн шуурхай, зах зээлийн бодит ханшаар хэрхэн борлуулах, түрээслэхийг хүсвэл Манай зуучлалын төвд хандахыг зөвлөж байна. Манай байгууллагын туршлагатай риэлторууд таны үл хөдлөх хөрөнгийн талаарх зах зээлийн болон бусад холбогдох мэдээ, мэдээллээр бүрэн ханган энэ чиглэлээр хамтран ажиллахыг таньд санал болгож байна.

www.deltazuuch.mn