Деклан Гэлбрейт

Деклан Жон Гэлбрейт (Англи: Declan John Galbraith) бол Их Британийн дуучин юм.

Тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт Английн нэгэн жижигхэн хот Хүүгийн ойролцоох Рочэстэр Кэнтэд амьдардаг. Тэрээр 1991 оны 12-р сарын 19-нд Кэнт гүнлигийн Хүү Сент Вербургад эцэг Алек, ирланд гаралтай эх Сиобаны гэр бүлд төржээ. Ээж нь айлын 14 хүүхдийн нэг ихэр нь бөгөөд түүний аав буюу Декланы өвөө нь “Poppy Ben” нэртэй хамтлагт хөгжимчин байсан юм. Тэрээр “Би Poppy Ben-ий тоглохыг харж бас тэднийг сонсдог байсан” гэж хэлсэн. Деклан Шотланд болон Ирландын уламжлалт үндэсний хөгжмийг хослуулан сонсож түүнээс нөлөө авсан. Тэрээр 2 настай байхдаа дуулдаг байсан бөгөөд энэ талаараа ”тэр бол миний амьдарлын хамгийн анхны дурсамж бөгөөд би үргэлж дуулж байна” гэжээ. Түүний авьяас чадвар 7 настайдаа Рочэстэр Дикэнс наадамд дуулснаар анх тодорсон ба тус наадам нь 2 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд тэнд алдартай хөгжмийн зохиолч Чарльз Дикэнстэй танилцаж холбоо тогтоосон байна. Бяцхан Деклан маань дуулсаар удалгүй орон нутгийн авьяас чадварын тэмцээнд оролцон ялж, £1,000.00 авсан юм. Тэрээр шагналын мөнгөө хадгаламжид хийсэн ч нэг хэсгээр нь компьютер тоглоом, сагсан бөмбөг болон шинэ хөл бөмбөг бас авсан байна. 5 жилийн дараа Деклан өөрийн гэсэн хөгжмийг бий болгож, албан ёсоор дуучин болсон юм. Түүний ээж Сиобан Гэлбрейт ”бид түүнд маш их авьяас чадвар байгааг анзаарч мэдсэн бөгөөд тэр нь түүний хувьд маш том зорилгоо биелүүлэхэд тусалсан” гэсэн байна. Тэрхүү шоуны үр дүнд Декланы тухай олон компани сонсож мэдсэн ба тэрээр өөрийнхөө анхны бичлэгээ Англид бичүүлсэн юм. Түүний анхны бичлэг нь ‘Walking in the Air’ нэртэй, Вэстлайф, Элтон Жон болон Элвис Пресли зэрэг оддын дууг багтаасан Christmas Hits цомогт багтав. Түүний хамгийн дурсамжтай тоглолтууд нь, Сент Пол сүмд Хатан Хааны 60 жилийн ойн баярын үеэр тус сүмийн найрал дуучидтай цуг Amazing Grace дууг дуулсан, мөн Элтон Жоны концертын үеэр 22000 гаруй үзэгчийн өмнө дуулсан явдал байлаа. Деклан энэ талаар ярихдаа ”дэндүү хэцүү байсан ч надад өөрийн мөрөөдлийнхөө хөгжмөө бий болгох чадвар байгааг таньж мэдсэн. Одоо би гитар болон төгөлдөр хуур тоглож чадах бөгөөд өөрийнхөө маш олон дууг бичиж эхэлсэн ба эд маань миний удахгүй гарах цомогт орно. Нэг л өдөр би өөрийнхөө бусад чадваруудаа хөгжүүлж бас маш олон зүйлийг бүтээх болно” гэсэн байна. Тэрээр өдөр бүр дуулах дасгал хийдэг. Түүний анхны цомог нь урьд дуулагдаж байсан уламжлалт дуунуудыг өвөрмөц стилээр дуулж бичүүлсэн цомог бөгөөд тэр нь Их Британийн чартууд амжилт үзүүлсэн юм.

Өөр нэг том амжилт нь Young Voices аялан тоглолтынхоо үеэр, 2002 оны 12 сард Одиссей Арена Бельфастад 10000 хүүхдийн хамт амьдаар дуулсан төдийгүй радио болон хиймэл дагуулын тусламжтайгаар Их Британийн өнцөг булан бүрээс холбогдсон 80000 хүүхэд өөрсдийнхөө сургууль дээрээ хамтран дуулсан нь хамгийн олон хүнтэй найрал дууны үзүүлбэр гэгдэж Гиннессийн номд бичигдсэн. Өөрийнхөө шинэ цомгийнхоо талаар Деклан ”би дуугаа бичүүлж олон сонсогчтой болмоор байна. Би “Tears in Heaven”, “Love of my Life”, “Nights In White Satin” болон “An Angel” гээд маш олон дууг гоцолж, бас аман орчуулгатай дуулсан. Би хөгжимд хайртай” гэжээ. 2016 Оноос өөрийн “Child of Mind“ төслөөр Хятад улсад 14 хоног аялан тоглолт хийсэн.

Уран бүтээл засварлах

Цомгууд засварлах

  • Declan (2002)
  • Thank You (2006)
  • You and me (2007)

Синглүүд засварлах

  • Tell me why (2002)
  • Love of my life (2007)
  • Ego you (2007)
  • An angel (2006)