Дебит карт (Англи: Debit card) гэдэг нь харилцагч нь өөрийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээнд хязгаарлагдаж төлбөр тооцоо гүйцэтгэх зориулалт бүхий карт юм.

Дебит картны жишээ

Дебит картын төрөл

засварлах

Дебит картыг олон улс болон дотоодод хэрэглэгдэх энгийн, алтан гэсэн төрлөөр авах боломжтой.

Картанд ашиглагддаг кодууд

засварлах
  • ПИН код – Банкнаас карт шинээр авах үед нууцлал бүхий цаасан туузанд хэвлэгдэж өгсөн 4 оронтой тоо, энэ код нь Банк болон АТМ-с бэлэн мөнгө авахад хэрэглэгдэнэ. Энэхүү кодыг тухайн банкны АТМ-д өөрийн мартахгүй тоогоор өөрчлөх боломжтой. АТМ-д хандаж гүйлгээ хийхдээ ПИН кодоо 3 удаа буруу хийвэл карт блоклогдож АТМ-д хураагдана. Блоклогдсон карт 24 цагийн дараа авто байдлаар системд идэвхжиж карт хэвийн ажиллана.
  • НУУЦ код – Нууц кодыг тухайн банкны салбар тооцооны төвөөс авахаас гадна интернэт банкны гүйлгээ хийх эрхээр авах боломжтой. Нууц кодоор онлайн төлбөр тооцоо хийнэ.
  • CVV код – Картын ард гарын үсэг зурах талбарын ард байрлах 3 оронтой тоо. Энэхүү код нь онлайн төлбөр тооцоонд ашиглагдана.